Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн нас баржээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Авто Тээврийн Үндэсний Төв,

Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурснаас орон нутгийн замд гарах ослын тоо эрс нэмэгдсэн байна.

Дархан-Уул аймгийн замд ослын дуудлага их бүртгэгдсэн хэдий ч өмнөх жилүүдтэй харьцуулахад ноцтой осол бага гарчээ.

Орон нутагт: Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд орон нутгийн замд 17 осол гарч 20 хүн нас барж байж. Харин энэ жил баярын өдрүүдээр  орон нутгийн замд гарсан зам тээврийн ослын улмаас гурван хүн нас баржээ.

 

Нийслэлд: Нийслэлийн Замын Цагдаагийн Газар энэ сарын 18-22-ны өдрүүд буюу битүүн шинийн 1-4-ний өдрүүдэд нийт зам тээврийн осол хэргийн 1279 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс хүн гэмтсэн гэх 65 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 89 хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж нэг хүн нас барсан. 

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан 24 тохиолдол бүртгэсэн бөгөөд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 181 жолоочийг илрүүлж ажилласан байна.

Баярын өдрүүдэд 16 хүүхэд гэмтсэн бөгөөд сургуулийн насны 10, сургуулийн өмнөх насны 6 хүүхэд гэмтжээ.