Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

2030 он хүртэл баримтлах Аж үйлдвэрийн салбарын бодлогыг тодорхойлно

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл өглөө. 

Монгол Улс аж үйлдвэрийн салбартаа онцгой анхаарал хандуулж, тэргүүлэх чиглэл болгохоор зорьж Аж үйлдвэрийн тусдаа яам хүртэл байгуулаад байгаа билээ. 

Тиймээс өчигдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат салбартаа баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж танилцуулсан байна. 
Энэ бодлогоор Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нэгдсэн төлөвлөлтийг дэд бүтэцтэй уялдуулан хийж, санхүү, хөрөнгийн хэмжээг тодорхойлох зэрэг ажлуудыг хийжээ. 

Ингэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигтай уялдуулан хэд хэдэн саналыг тусгах юм байна.

Тухайлбал,

  • Төсвийн зардлаар хийдэг худалдан авалт бүрийг дотоодын үйлдвэрлэгчдээс ханган, нийлүүлэх,
  • Монгол Улсаас гадаадад суугаа элчин сайд, консул зэргийн тэргүүлэх үүргийг тухайн улс оронтой эдийн засаг, худалдааны салбартай хамтран ажиллах нөхцлийг судлах, хөрс суурийг бэлдэх тал дээр анхаарч ажиллахыг даалгах юм байна. 

Мөн Монгол Улс аж үйлдвэрийн салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж үзэж энэ чиглэлээр боловсон хүчнийг дотоод, гадаадад бэлтгэх асуудалд системтэйгээр төлөвлөж, анхаарах зэрэг асуудал ерөнхий бодлогод тусгагджээ. 

Аж үйлдвэрийн салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичиг УИХ-ын тогтоолын төсөл болж батлагдах бөгөөд 2030 он хүртэл баримтлах бодлого болж гарах юм байна.