Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ажил, хичээл эхлэх цагийг өөрчилнө

Ч.Болортуяа
2015 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Ирэх даваа гаригаас хичээл, сургууль цуглана.

Сар шинийн баяр ч болох хугацаа ойртож байгаа учраас замын хөдөлгөөний ачаалал багагүй нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Тиймээс ч эдгээр хүчин зүйлсийг харгалзан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатарт байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах нэгэн шинэ төслийг боловсруулаад байна. 

Улаанбаатар хотод нийт 1,226,991 иргэн амьдардаг.

Үүнээс замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог:

  • 22% буюу  267,281 -  ЕБСургууль, цэцэрлэгт явдаг, 
  • 7% буюу    81,648   -  Төрийн байгууллагад ажилладаг,
  • 27% буюу  329,003 -  А.а.нэгж байгууллагад ажилладаг, 
  • 14% буюу  171,000 -  Их, дээд сургуульд суралцдаг байна. 

Эндээс харахад хотын иргэдийн нийт 70% хувь нь буюу 848,932 иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцсоноор авто замын ачааллыг ихэсгэж байна гэж төсөлд тусгагджээ. 

Төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцдог байна. 

Иймээс үйл ажиллагаа эхлэх цагийг нь давхцуулахгүйгээр цагийн шилжилтийг хийхэд замын түгжрэл тодорхой хувиар багасана гэж үзэж байгаа ажээ.

Ажил эхлэх цагийн хуваарь:

Байгууллагын нэр Одоо мөрдөгдөж буй цагийн хуваарь Өөрчлөх санал
Цэцэрлэг 08.00-08.30 цаг 08.00 цаг
Ерөнхий боловсролын сургууль 08.00-08.30 цаг 08.00 цаг
Их, дээд сургууль 07.40 – 08.00 цаг 09.30-10.30 цаг
Төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллага 08.00 цаг 09.00 цаг
Нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг 08.00 цаг 08.30 цаг

Дээрх цагийн хуваарийг өөрчлөх саналыг өнөөдөр Э.Бат-Үүл дарга холбогдох байгууллагын хүмүүстэй уулзаж санал солилцож байгаа аж. Улмаар өөрчлөх эсэх тухай болон, хэрхэн өөрчлөх шийдвэрийг маргааш албан ёсоор эцэслэн гаргах аж. 

Энэ өөрчлөлийг 2015 оны тавдугаар сарын 20-н хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.