Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Майоноз, кетчуп хүүхдэд хоол бус хор болно

Өглөөний сонин
2014 оны 12 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Хөгцтэй хүнс ялангуяа бяслаг хоргүй гэдэг нь үнэн үү

Хөгц бол угаасаа хортой. Харин бяслагны хөгц хортой хоргүй гэсэн ойлголт нэг мөр болоогүй байна.

Гэхдээ бага зэрэг хөгцтэй бяслагийг 50 гр-аас илүү идэх ёсгүй гэж үздэг. Тэгэхээр хөгц нь бага хэмжээгээр бол тийм ч аюултай биш байх нь.

Хөгцтэй хүнс хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд яаж нөлөөлөх вэ

Хамгийн түрүүнд харшлын өвчтэй болгоно. Хэтрүүлж идвэл ходоодны микро орчин алдагдаж ч болно. Хөгцтэй хүнс хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд харшилдаг.

Бага зэргийн хөгцөнд биед ашигтай бодис байдаг гэж үнэн үү

-Бага зэргийн хөгцөнд булчингийн эд эсийн бүтцэд шаардлагатай амин хүчил, кальци зэрэг ашигтай бодисууд байдгийг олж тогтоосон.

Гэхдээ бага зэргийн гэсэн болохоос хөгцтэй л бол сайн гэж ойлгож болохгүй.

Хөгцтэй хүнс хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд харшилдаг.

Ямар хүнс, хэр зэрэг хөгцтэй байж болох вэ гээд шийдэгдээгүй нарийн асуудал олон бий.

Хөгцтэй хүнсийг хэтрүүлж идвэл амин дэм авахаасаа илүү амь насаа ч алдах байдалд хүрч болно.

Жирэмсэн, эхчүүд, хүүхдэд кетчуп өгч болох уу

-Дэлгүүрийн кетчуп, майоноз нь жирэмсэн эхчүүд, хүүхдэд тохирох хүнс биш гэдгийг ямагт санаж яв. Эдгээр нь өөх тос, сахар, янз бүрийн консервант, будагч болон өтгөрүүлэгч зэрэг химийн бодис агуулдаг тул хүүхдэд өгвөл харшлын гол шалтгаан болох үндэслэл бий.

Хамгийн гол нь хүүхдийг ийм хортой хоол хүнсэнд дурладаг буруу зуршил тогтдог аюултай. Энэ нь хожим үр хүүхдэд тань тун хор уршиг тарина.

Зураг