15:34 2014/08/29
Б.Мөнхтуяа 2 дахь барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орон ОХУ-ын бөх Алина Качоровскаяатай барилдаж нэг торгуулийн зөрүүгээр ялагдлаа.
Ийнхүү өнөөдөр барилдсан манай 2 бөх медальд хүрч чадсангүй.
Маргааш +78кг /эмэгтэй/, -100кг, +100кг /эрэгтэй/ барилдаанууд явагдах ба МУГТ, Хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр барилдах болно.
14:45 2014/08/29
-78кг жинд манай бөх Б.Мөнхтуяа эхний барилдаанд Унгарын бөх Жоо Абигелийг вазари үнэлгээгээр яллаа.
Б.Мөнхтуяа дараагийн барилдаанд ОХУ, Казастан улсын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.
13:14 2014/08/29
-70кг: Манай тамирчин Ц.Наранжаргал эхний барилдаанд Нидерландын бөх Ким Поллинг /чансааг тэргүүлэгч/ -тай барилдан 2 торгуулиар ялагдаж тэмцээнээ дуусгаж байна.
Харин -78кг жинд манай бөх Б.Мөнхтуяа Унгарын бөх Жоо Абигелтэй эхний барилдаанаа хийх болно.
10:31 2014/08/29
2014 оны жудогийн ДАШТ 5 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр -70кг, -78кг /эмэгтэй/ -90кг /эрэгтэй/ жингийн барилдаанууд болно.
-70кг жинд 33 хүчтэн зодоглох ба манай тамирчин Ц.Наранжаргал эхний барилдаанд Нидерландын бөх Ким Поллинг /дэлхийн аваргын хүрэл медалтай, дэлхийн чансааг тэргүүлэгч/ -той барилдана.
-78кг жинд 36 хүчтэн зодоглох ба манай тамирчин Б.Мөнхтуяа эхний барилдаанд Унгарын бөхтэй барилдана.
Барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхэлнэ.