Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов

ikon.mn
2014 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Баярын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл өглөө. 

Шуурхай мэдээллийн төвийн утсанд иргэд, байгууллагаас 100 гаруй санал хүсэлт ирснээс ихэнх хувийг орон сууцтай холбоотой гомдол эзэлж байгаа гэв. Багахангай дүүргийн халаалтын уурын зуухны бойлуурын ажиллагаа муудсантай холбоотой халаалтыг түр зогсоон ажиллаж, уурын зуухыг хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Мөн Налайх дүүргийн хоёрдугаар хороо 23, 32 дугаар байрны дулааны шугам цоорч гэмтэл гарсныг тусгай зориулалтын таван техниктэй ажиллаж засварлан хэвийн ажиллагаанд оруулсан гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ. 

Мөн нийслэлийн замын цагдаагийн газраас Нарантуул ОУ-ын худалдааны төв рүү буухиа автобус явуулах, амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг мөрдсөн нь тухайн өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулсан гэж Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө. 

Шуурхай зөвлөг өөний үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газрыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, инженерийн үйлчилгээ эрс нэмэгддэг тул холбогдох байгууллагуудыг аваарын бригад гарган ажиллахыг үүрэг болголоо