PUBGM: "The MongolZ" баг Узбекистанд зохиогдсон тэмцээнд түрүүлж, 16 мянган ам.долларын шагнал авлаа
Цахим спортын PUBG Mobile тоглоомын Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах "Global Open 2026 Season 2-EECA" тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо есөн өдрийн турш зохион байгуулагдаж, өчигдөр аваргаа тодрууллаа.
Нийт 80,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Европын 12 баг, төв Азийн найман баг оролцсон юм. Манай улсаас Aurora Gaming, The MongolZ, Team MIO гэсэн гурван баг оролцлоо.
Сүүлийн шатны 17 тоглолтын нийлбэр дүнгээр манай улсын The MongolZ баг 151 оноотойгоор нэгдүгээр байр эзэлж, 16 мянган ам.долларын шагнал авлаа. Мөн тэмцээний шилдэг тоглогчоор JIROv2 буюу Д.Уртнасан тодорч, 500 ам.долларын шагнал авав.
Ийнхүү тэд энэ оны аравдугаар сард Пакистан улсад зохион байгуулагдах "PUBG Mobile Global Open 2026 Season 2" тэмцээнд оролцох эрх авч байна. Харин Aurora Gaming баг 116 оноотойгоор долоодугаар байрт шалгарч гурван мянган ам.доллар, Team MIO баг 82 оноотойгоор 13 дугаар байр эзэлж хоёр мянган ам.долларын шагнал тус тус хүртлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
