Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Лхагвасүрэн: Золголтын мөнгөө банкаар солиулаарай

С.Уянга, Зууны мэдээ
2014 оны 1 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Cap шинийн баяраар шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсдэг. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараах сэрэмжлүүлэг тодруулгыг авлаа.

-Худалдааны төвүүдээр шинэ мөнгө солиулах гэсэн хүмүүс их байна. Танайд хуурамч мөнгөний хэрэг бүртгэгдсэн үү?

-Банкууд хуучин мөнгөн дэвсгэртийг шинээр сольж өгч байгаа. Иргэд хувь хүний гар дээрээс мөнгөө солиулах нь эрсдэлтэй. Учир нь хувь хүнээс их хэмжээний хуурамч мөнгө сольж авсан бол эргээд олдохгүй хохирол амсах аюултай юм. 

Сүүлийн үед хуурамч мөнгөөр гүйлгээ хийх тохиолдол гарсаар байна. Саяхан их хэмжээний таван мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол гараад байсан бол дахин хуурамч 20 мянган төгрөг гарч ирсэн.

-Хуурамч мөнгөөр гүйлгээ хийж байгаад баригдсан бол ямар арга хэмжээ авах вэ. Иргэд хуурамч гэдгийг нь мэдэх боломжтой юу?

-Хуурамч мөнгөн тэмдэгт ашиглан борлуулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэрэгт. татна. Иргэдийн хувьд зөвхөн банкин дээр очиж мөнгөө солиулах шаардлагатай. Иргэд хохирсон хэрэг гарч эхэлсэн тул Цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнаас ажлын хэсэг гарган энэ хэрэг дээр ажиллаж байгаа.

Зураг