Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн улс орнууд Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг

Э.Мөнхзаяа
2014 оны 1 сарын 27
MorninigNews.mn
Зураг зураг
Азийн улс орнууд Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг

Монголчууд Цагаан сарыг намар цагт сүү цагаан идээний баяр болгон тэмдэглэж байсан түүхтэй.

Харин Чингис хааны ач хүү Хубилай хаан Цагаан сарыг хятад зурхайн дагуу өвлийн сүүлчээр хаврын эхэн сарыг угтах баяр болгон өөрчилжээ. 

Ази тивийн улс орнууд Цагаан сарыг өөр өөрийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэг­лэдэг уламж­лалтай. Монгол, Буриад, Халимаг, Хятадад Цагаан сар, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Индонез, Ма­лайз, Вьетнам, Сингапур, Бру­ней зэрэг улсад сарны тоол­лын Шинэ жилийн баяр гэж тэмдэглэдэг байна.

Буриад. Буриадууд Сагаалган буюу Цагаан сараа гурван хоног тэмдэглэдэг. Энэ үеэр Сүм хий­дүүдэд өглөөний зургаан цаг хүртэл хурал хурж, хүмүүс мөр­гөл үйлддэг аж. Цагаан са­рыг цагаан идээ, цэвэр хиргүй сэт­гэлээр угтдаг бөгөөд баяраар гэр бүл, хамаатан садныдаа зо­чилдог.

Цагаан сарын үеэр буриад үндэсний буузаа хийдэг. Буриадууд мөн монголчуудтай адилхан ахмад настнаа хүндэт­гэн золгодог. 

Хятад: Хятадын Цагаан сар нь манай Цагаан сартай ойролцоо болдог. Хамгийн том баяр болох Хятадын Цагаан сар нь 15 хоног үргэлжилдэг юм. Орон гэрээ цэвэрлэж, шинэ хувцас авч, гэрээ болон гудамж талбайгаа дэнлүүгээр гоёж, идээ будаагаа бэлтгэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлдэг байна.

Гэр бүл, ха­маатан саднаараа цуг­ларахаас гадна улаан өнгийн хувцас өмсөж, улаан дугтуйд хийсэн “азын мөнгө”-ийг хүүх­дүүдэд өгдөг аж. Хятадын Цагаан са­рын нэг онцлог нь луу, арслан­гийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гу­­дам­жинд хийдэг юм. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хя­тадууд Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.

Өмнөд солонгос: Өмнөд солонгос­чууд мянга мянган жи­лийн өмнөөс сарны тооллоор Шинэ жилээ угтаж ирсэн уламж­лалтай. Хамгийн том, чухал баярын нэгд тооцдог энэ баяраараа солонгосчууд гу­­­рав хоног амардаг. Төрөл тө­рөгсөд нэг газарт цугларч, бие биедээ бэлэг өгдөг бөгөөд гахайн мах, загас, жимс, будааны жиг­нэмэг зэрэг зоог бэлтгэдэг гэнэ. Ихэнх гэр бүлүүд Seollal баярын хоол хүнсэнд 200-300 мянган вон зарцуулдаг гэсэн тооцоо байдаг аж.

Баярын бэ­лэг худалдан авах нь солон­госчуудын хувьд том ажил бай­даг гэнэ. Хүн орхоодой, зөгийн бал, ил­­лэг эмчилгээний эрхээс эх­лээд саван шампунь, хатаасан загас, будааны жиг­нэмэг, жимс зэргийг бэлгэнд өгөх нь элбэг юм байна. 

Вьетнам: Вьетнамчууд сарны тооллын Шинэ жилийн баярыг МЭӨ 500 оноос хойш тэмдэглэж байгаа гэж үздэг. Tet Nguyen Dan баяраар гурав хоног амарч, ах дүү хамаатан саднаараа цуг­лардаг байна. Вьетнамчууд ирэх жилээ зөв эхлэхийн тулд өрөө төлж, муудалцсан хүн­тэй­гээ эвлэрч, шинэ хувцас өмсдөг зэрэг ёс заншилтай нь монгол­чуудтай адилхан аж. Баяраар завины уралдаан, лууны бү­жиг болдог гэнэ. Уламжлалт луу нь Вьетнамд эрүүл мэнд, эд баялгийг бэлгэддэг юм. 

Түүнч­лэн баярын үеэр үүрэг ха­риуц­лагаа ухамсарладаггүй гэр бү­лийн тухай ардын үл­­гэрийн зур­гийг айлууд гэртээ өлгөдөг гэнэ. Үлгэрт нэгэн хосыг хаан шийт­гэж, голын хоёр эрэгт ту­сад нь байлгах бөгөөд жилд ганц удаа хар галуунууд голын дээгүүр гүүр болох үед эргэж нийлдэг байна. Тэд бие биеэ са­наж уйлсан нулимс нь бороо болж ордог хэмээн үлгэрт гардаг аж. 

Камбож: Камбожид хаврын баярыг дөрөвдүгээр сарын дундуур тэм­дэглэдэг байна. Бо­рооны улирал эхлэхийн өмнө цагаан будаагаа хурааж, иргэд гурван хоног амарч баярладаг. Гэрээ цэвэр­лэн, цэцэг, бөм­бөлгөөр гоёж, лаа асаадаг бө­гөөд тахианы мах, будаа, жимс, амттан бэлт­­гэдэг. 

Баяраар сүм хийдэд очиж, шашны ёслол үйлдэхээс гадна үндэсний тоглоом наадам зохион байгуулдаг гэнэ. Дуу дуулж, бүжиг бүжиглэн хүүхэд бага­чуудынхаа хамт хөгжилддөг байна. Шинэ хувцас өмсөж, бие биедээ бэлэг сэлт өгдөг нь Азийн бусад орны зан заншилтай адилхан байдаг.

Тайланд: Тайланд улс Ши­нэ жилээ Камбожтай адил дөрөв­дүгээр сарын 13-нд тэмдэглэдэг. Ур­гацаа хурааж дуусаад баяр­лах баяраа тайчууд Songkran гэж нэрлэдэг гэнэ. Тайчууд Songkran баяраа зургаан хоног, за­рим газарт зургаагаас ч олон өдөр тэмдэглэдэг байна. Баярын хамгийн хөгжилтэй хэсэг нь тайчууд гудамж талбайд усаар шүршилцэн, усан буу ч юм уу хувинтай усаар бие биенээ ца­цаж хөгжилддөг аж. 

Түүнчлэн Буд­да бурхны баримлыг усаар ариулан угаадаг нь Шинэ онд аз хийморь, элбэг хангалуун байдлыг авчирдаг гэж үздэг уламжлалтай нь хол­боотой гэнэ. 

Зураг