С.Бямбацогт: Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэхээр боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон талаар мэдээллээ. 

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар боллоо.

Наймдугаар сарын 20-нд Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан. Мөн сөрөг хүчнээс ээлжит бус чуулганыг хуралдуулах санал гаргаж байсан.

Төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор Үндэсний аудитын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг заавал танилцуулах ёстой байдаг. Дүгнэлтийг танилцуулахад 14 хоногийн хугацаа шаардлагатай. Энэ дүгнэлтүүд өнөө маргаашгүй УИХ-д ирж байгаа. Тиймээс ээлжит бус чуулган хуралдах нөхцөл хангагдсан гэж үзэж болно.

Ингээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагт Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг  зарлах хуралдуулахаар шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар зөвхөн төсвийн тодотгол хэлэлцээд есдүгээр сарын 14-ний 17:00 цагт хаана" гэв.