ЖАГСААЛТ: Нийслэлийн 21 байршилд байгуулсан хотхоны бага сургуулиуд

Д.Янжиндулам, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалтын зарим барилгыг "Хотхоны бага сургууль" болгон ашиглах шийдвэр гараад буй.

Энэ хүрээнд 21 байршилд хотхоны бага сургуульд 1-2 дугаар ангийн 9,000 гаруй хүүхэд суралцах бэлтгэлийг хангасан болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

  1. Хан-Уул дүүрэгт ерөнхий боловсролын 52, 32, 130, 186, 18, 163 дугаар сургуулиудын харьяа хотхоны бага сургууль
  2. Баянзүрх дүүрэгт ерөнхий боловсролын 69, 133, 14, 48, 44 дүгээр сургуулиудын харьяа хотхоны бага сургууль
  3. Баянгол дүүрэгт ерөнхий боловсролын Оюуны ундраа, Эрдмийн өргөө, 73 дугаар сургуулийн харьяа хотхоны бага сургууль
  4. Сүхбаатар дүүрэгт ерөнхий боловсролын 4, 16, Эрдмийн хөтөч сургуулийн харьяа хотхоны бага сургууль
  5. Сонгинохайрхан дүүрэгт ерөнхий боловсролын 154, 12, Хөгжил сургуулийн харьяа хотхоны бага сургуулийг нээсэн байна.

Шинээр нээж буй хотхоны бага сургуулиудыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн сургалтын тоног төхөөрөмж, ухаалаг самбар, сурагчдын идэвхтэй оролцоонд суурилсан сургалтыг дэмжих орчин, стандартын шаардлага хангасан сандал, ширээгээр тохижуулжээ. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг