Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш СОНДГОЙ тоогоор төгссөн машин замын хөдөлгөөнд оролцохгүй

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баяр болохтой холбогдуулан амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.

Ингэхдээ тэгш тоогоор төгссөн бол Бямба гаригт, сондгой тоогоор төгссөн бол Ням гарагт замын хөдөлгөөнд оролцохоор зохион байгуулсан.

Маргааш буюу Бямба гарагт таны машины улсын дугаар тэгш тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор төгссөн бол явахгүй.

Өглөөний 10.00-20.00 цагийн хооронд хязгаарлалт тогтоосон замууд:

  • Улаанбаатар хотын Их тойруу зам болон түүний доторх замуудад,
  • Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт,
  • Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар,
  • Төвийн салаанаас Энхтайваны гүүр хүртэлх хэсэг,
  • Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос Долоон буудлын уулзвар хүртэлх хэсэгт, Доржийн гудамж,
  • Энэбишийн өргөн чөлөө,
  • 120 мянгатын тойргоос ХААИС-ийн уулзвар,
  • Дарь эхийн уулзвараас Бэлхийн уулзвар,
  • Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана. 

Орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдоүүдэд хязгаарлалт хийж байгаа юм. 

Машин гарахгүй өдрөө нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Мөн Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10.00-17.00 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд явуулж байгаа.

Нарантуул худалдааны төв рүү явах цаг:

  • 10:00
  • 11:00
  • 12:00
  • 14:00
  • 16:00.

Нарантуул худалдааны төвөөс буцах цаг:

  • 11:00
  • 12:00
  • 13:00
  • 15:00
  • 17:00.

Буухиа автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.