НИТХ-ын үе үеийн дарга нар нийслэлийн иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг сайжруулах талаар ярилцав

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

НИТХ-ын үе үеийн дарга нарыг одоогийн НИТХ-ын дарга Д.Ихбаяр хүлээн авч уулзжээ.

Уулзалтад НИТХ-ын дарга асан Ц.Баасанжав, Т.Билэгт, Н.Болормаа, Ц.Сандуй, Р.Дагва, Ж.Батбаясгалан нар хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний туршлага, уламжлуулан үлдээсэн хамтын ажиллагаа нь өнөөдрийн НИТХ-ын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр, суурь болно гэдгийг онцлов.

Энэ үеэр тэд нийслэлийн иргэдэд тулгамдаж буй асуудлууд, цаашид сайжруулах, шинээр хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал солилцжээ.

НИТХ-ын хурлын дарга асан Н.Болормаа “НИТХ нь ахмад, дунд, залуу үеийн хамтын хэлхээ холбоо, туршлага дээр бэхжиж байдаг” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдаж, УИХ-ын 1992 оны 23 тоот тогтоолоор Орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулснаар 9 дэх НИТХ нь үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд 12 хүн даргаар ажилласан байна гэж НИТХ-ын ХМОНХА мэдээлэв.

  • 1996-2000 онд Ц.Баасанжав
  • 2004-2008 онд Н.Болормаа
  • 2008-2012 онд Т.Билэгт
  • 2016-2017 онд Ц.Сандуй
  • 2016-2020 онд Р.Дагва
  • 2020-2024 онд Ж.Батбаясгалан НИТХ-ыг удирдаж байжээ.