Э.Батшугар: 2028 онд Монгол Улсын бүх баг интернэт сүлжээтэй болно
Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам /ЦХИХХЯ/-ны сайд Э.Батшугар өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Монгол Улсад нийт 1,650 баг байдгаас 104 баг нь ямар ч сүлжээгүй байдаг аж. Иймд 2027-2028 онд эдгээр багуудыг сүлжээтэй болгох аж. Мөн 147 баг нь 2G буюу интернэт орох боломжгүй, зөвхөн утсаар ярьдаг сүлжээтэй байгаа учир 4G сүлжээ оруулахаар болсон байна.
2028 онд Монгол Улсын бүх баг интернэт сүлжээтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар олгох зэрэг асуудлуудыг бүрэн шийднэ гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

