Кремлийн хэвлэлийн алба Путиний эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний засварлаагүй эх бичлэгийг санамсаргүй нийтэлжээ

Т.Давааням, ikon.mn
Өнөөдөр 8 цаг 47 минут
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Кремлийн хэвлэлийн алба ерөнхийлөгч Владимир Путиний эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээний дүрс бичлэгийн засварлаагүй эх хувилбарыг санамсаргүй нийтэлснээ даруй устгажээ.

Устгагдсан бичлэгт Путин камерын өмнө үг хэлж байснаа гэнэт зогсож, хоолойгоо дахин дахин засаж, хэн нэгэн рүү хараад хоолой руугаа зааж байв.

“Та мэдэж байгаа биз дээ. Дахиад хэлье,…миний хоолой сэрвэгнээд байна. Тиймээ, жаахан сэрвэгнээд байна. Би бараг ханиалгаад эхэллээ. Өнөөдөр их ярьсан болохоор” гэж тэр хэлж байжээ.

Кремлийн хэвлэлийн алба дараа нь засварлаж, богиносгосон мэндчилгээг өөрийн сувгуудаар нийтэлсэн байна.

Путин мэндчилгээндээ Оросын эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнтэй, сэтгэл татам байдлыг магтахын зэрэгцээ бас хичээл зүтгэл, шийдэмгий зан, тэсвэр тэвчээртэй чанарыг өндрөөр үнэлжээ.

Эх сурвалж: The Moscow Times