Монголчууд эрт үеэс эхлэн өөрсдийн өв соёл, үнэт зүйлсийг Монгол ахуйн эд юмст шингээн, утга бэлгэдэл, түүх дурсамжтай нь хамт дараагийн үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай билээ. Тэр дундаа эмээл, морин хуур зэрэг соёлын биет өвүүдэд тухайн айлын түүх, зан заншил, үнэт сургаал нэвт шингэсэн байдаг тул манай ард түмэн удам тодорхойлох өв хэмээн ихэд бэлгэшээдэг байна.
Энэхүү утга учрыг орчин үеийн дижитал соёлтой уялдуулан илүү дэлгэрүүлэх зорилгоор Юнител групп сар шинийн баяраар “Өвлөгдөн үлдэх бэлэг” нэртэй кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Энэ нь хэрэглэгчдэдээ зөвхөн урамшуулал санал болгохоос илүүтэй, өв соёлоо эрхэмлэх, дараагийн үедээ дамжигдах үнэт бэлгийн үнэ цэн болон утга агуулгыг сануулах ажил гэдгээрээ онцлогтой.
“Өвлөгдөн үлдэх бэлэг” урамшууллын хүрээнд хэрэглэгчид тусгайлан бүтээсэн дарьганга хийцийн эмээл, мөнгөн тоногтой морин хуур болон бусад нэмэлт бэлгүүдийг авах боломжтой. Эдгээр бэлэг нь материаллаг үнэ цэнээс гадна монгол ахуйн өв соёлыг шингээж үе дамжин өвлөгдөх утга учир, дурсамж, бахархлыг хамтад нь бэлэглэх урамшуулал юм.
Урамшуулалд оролцох нь энгийн. Та Unitel апп-аас 5GB болон түүнээс дээш дата багц идэвхжүүлснээр урамшууллын эрхтэй болно. Үүний дараа апп дахь урамшууллын хэсэгт нэвтэрч, уламжлалт наадгайн бэлгэдэл болсон шагайг дижиталаар орхиж морь буулгах бүрд өвлөгдөн үлдэх бэлгүүдээс сонгон аваарай.
Хамгийн онцгой бэлгийн эздийг Юнителийн албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулалтаар тодруулах юм. Тухайлбал,
Өв соёлоо дээдлэн өвлөгдөн үлдэх бэлгийг
Өнөөдрөөс эхлэн бэлдээрэй. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!