Уншиж байна ...

Баянгол дүүрэгт хийн халаагуурт шилжих айлуудын гэр, байшинг дулаалж дуусжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд энэ жил 5,000 өрхийн гэр, байшин сууцыг дулаалж буй. Дулаалсан айлуудыг хийн халаагуурт шилжүүлэх юм.

Айл өрхийн халаалтын аюулгүй байдлыг сайжруулах зорилтын хүрээнд Баянгол дүүргийн хэмжээнд дулаалгын ажил 100 хувьд хүрчээ. Тухайлбал 11, 16, 23 дугаар хороонд 512 байшин дулаалахаас 512, 360 гэр дулаалахаас 360 гэрийг дулаалсан байна.

  • БГД-ийн 11-р хороо, 167 байшин, 240 гэр, нийт 407 айл өрх
  • БГД-ийн 16-р хороо, 184 байшин, 161 гэр, нийт 345 айл өрх
  • БГД-ийн 23-р хороо, 89 байшин, 31 гэр, нийт 120 айл өрхийг дулаалжээ.

Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар тус тус дулаалж байгаа юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.