Уншиж байна ...

Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ийн оюутнуудад тэтгэлэг олголоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 11 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Микрокредит ББСБ нь Зориг сантай хамтран оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй оюутнуудыг дэмжих, урамшуулах, тэдний нийгмийн идэвх оролцоог дэмжих зорилготой юм. 

Микрокредит ББСБ нь иргэд өрх гэр бүл, бизнес эрхлэгчдэд зээлийн үйлчилгээ, итгэлцлийн үйлчилгээ  үзүүлэх чиглэлээр сүүлийн 11-н жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. Ийнхүү жил бүрээр залуусын боловсролыг дэмжих, дотоодын их дээд сургуульд суралцаж буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгох санаачилгыг гаргасаар байна.

зураг
 

Энэ жилийн хөтөлбөрт нийт 80 гаруй материал хүлээн авснаас шилдэг 5-н оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байна. Тэтгэлэг гардуулах ёслолын үеэр оюутнууд сэтгэгдлээ хуваалцаж, хичээлдээ илүү их амжилт гаргах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Цаашид бид илүү олон залуусыг тэтгэлэгт хөтөлбөртөө хамруулан, Монголын ирээдүй болсон залуусын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлсээр байх болно.
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.