"Ирэх оны дөрөвдүгээр сараас 16 нас хүрээгүй хүүхэд мопед, суррон, цахилгаан дугуй унахыг хязгаарлана"
Улаанбаатар хотод өнөөдрөөс эхлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд скүүтер, мопед, цахилгаан дугуй унасан иргэнийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх хязгаарлалт үйлчилж эхэлж байна.
Хязгаарлалт тогтоосон хугацаанд техникийн шаардлагыг хангасан мотоцикл (суррон загварын тээврийн хэрэгсэл), мопед (скүүтер загварын тээврийн хэрэгсэл)-ийг бүртгэлжүүлж, улсын бүртгэлийн дугаар олгох, хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх, түрээслүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар болжээ.
Насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтер, суррон, цахилгаан дугуй унаж аваар осолд өртөж буй хэрэг зөрчил нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас хөдөлгөөнийг нээхдээ 16 нас хүрээгүй хүүхэд унахыг хязгаарлах юм. Уг тохиргоог хийгээгүй түрээслэгч ААН-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй гэж НИТХ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

