Уншиж байна ...

Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсүүд

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг ирэх сарын 1-нээс зохион байгуулахаар болоод буй.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд иргэнийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр, ААН, хуулийн этгээдийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгоно гэж заасан тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө хориглосон бүсээс малаа гаргахыг холбогдох албаныхан санууллаа.

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсүүд:

  • Чингэлтэй
  • Сүхбаатар
  • Баянгол дүүргийн нутаг дэвсгэр бүхэлдээ
  • Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Гачуурт, Хонхор, Эмээлт, Жаргалант, Туул тосгон, Өлзийт хорооноос бусад бүх хорооны нутаг дэвсгэр
  • Алслагдсан гурван дүүргийн суурьшлын бүс
  • Богд уул орчимд гэж НИТХ-аас тогтоожээ.

Хориглосон бүсэд мал бэлчээх нь хотын эко систем, ногоон байгууламжийг сүйтгээд зогсохгүй мал, амьтны гоц халдварт өвчин үүсгэх, олон нийтийг хамарсан өвчлөл тараах эрсдэлийг бий болгодог байна.