Нийслэл хотын хориглосон бүсэд малаа оруулбал малыг хашаалж тэжээлийн мөнгийг төлүүлэхээс гадна торгууль ногдуулахаар болсон байна.
Хотын захирагчийн мэдэгдсэнээр Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээснээс гудамж талбай адууны хомоолоор дүүрчээ.
Иймд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс арваннэгдүгээр сарын 1-н гэхэд малаа гаргахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын харьяанд байдаг тэжээлийн талбайд хашиж, малаа авахад нь торгууль, хоногийн тэжээлийн мөнгийг малын эзнээр нь төлүүлэх юм байна.
Хот дотор мал бэлчээх нь нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!