Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Аль улсын засгийн газар хамгийн их биткойн (BTC) эзэмшиж байна вэ?

A.Жаргал
2025 оны 9 сарын 1
iKon.MN

Дэлхий даяар засгийн газрууд зорилтот санхүүгийн стратегийнхаа хүрээнд эсвэл хууль сахиулах ажиллагааны үр дүнд биткойныг ихээр эзэмшиж байна.

Өнөөдрийн байдлаар зарим улсын үндэсний сан хөмрөгт хэдэн зуун мянган биткойн, тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө хадгалагдаж байгаа юм. Энэхүү инфографикт 2025 оны 7-р сарын 31-ний байдлаар хамгийн их биткойнтой улсуудыг дүрслэн харуулжээ.

зураг
 
Credit: visualcapitalist.com

Энэхүү дүрслэлийн мэдээллийг BitcoinTreasuries.net сайтаас авсан болно. Зарим улс орнууд нөөцөө олон нийтэд мэдээлдэггүй байж болох тул энэ нь яг бодит тоо биш байж магадгүй. BTC-ийн үнэлгээг 118,454 ам.долларын ханш дээр үндэслэсэн.

Эдгээр 10 улс нийлээд нийт BTC-ийн ойролцоогоор 2.506%-ийг хянаж байна.

2025 оны 7-р сарын 31-ний байдлаар АНУ болон Хятад улсын засгийн газар хамгийн их биткойн эзэмшиж байна.

Америкийн хувьд энэ нөөцийн ихэнх хэсэг нь "Торгоны зам" (Silk Road) болон бусад darkweb marketplace дээр явагдсан хууль сахиулах ажиллагааны үр дүнд хураагдсан хөрөнгө юм.

Investopedia дээр мэдээлснээр, Холбооны мөрдөх товчоо (FBI) 2013 онд "Торгоны зам"-аас 144,000 гаруй BTC хураан авчээ. Үүсгэн байгуулагч Росс Ульбрихт бүх насаараа хоригдох ял авсан ч 2025 оны 1-р сард Ерөнхийлөгч Трампын өршөөлөөр суллагдсан байна.

Хятад улс 190,000 BTC буюу ойролцоогоор 22.5 тэрбум ам.долларын үнэлгээтэй биткойн эзэмшдэгээрээ АНУ-ын ард бичигдэж байна. Хэдийгээр жижиглэнгийн крипто арилжааг хориглосон ч хууль бус олборлолт болон залилангийн хэргүүдээс энэхүү нөөцөө бүрдүүлжээ.

Украин, Хойд Солонгос хоёулаа кибер ажиллагаа болон хууль бус хөрөнгө хураах замаар олсон ихээхэн хэмжээний BTC-ийн нөөцтэй гэж мэдээлжээ. Түүнчлэн Бутан улс 11,000 гаруй BTC эзэмшдэг нь тус улсын усан цахилгаан станцад түшиглэсэн нууц олборлолтын үйл ажиллагаатай холбоотой юм.

Эль Сальвадор улс санхүүгийн стратегийнхаа хүрээнд биткойныг шууд худалдаж авсан цорын ганц орон хэвээр байгаа бөгөөд 740 сая гаруй ам.долларын үнэлгээтэй 6,257 биткойн эзэмшиж байна.

Герман улсын засгийн газар 2024 оны 7-р сард өөрийн эзэмшлийн 49,858 ширхэг биткойноо $2.89 тэрбум ам.доллараар зарж байв. Хэрэв заралгүй хадгалж байсан бол $6 тэрбум ам.долларын үнэлгээтэй байх байжээ. 

 

Эх сурвалж: visualcapitalist.com