2026 оны улсын төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна.
E-Mongolia цахим системээр дамжуулан төсвийн төсөлд саналаа өгсөн иргэдийн тоо өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 50,361 болжээ.
Иргэн та саналаа E-Mongolia болон 11-11 төв, яамдын цахим хуудсаар өгөөрэй. Санал асуулга наймдугаар сарын 14-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр эхлээд байгаа юм. Өнөөдөр аж үйлдвэр, эрдэс баялаг, хот байгуулалт, орон сууцжуулалт, зам тээвэр, эрчим хүч, цахим хөгжил, харилцаа холбоо гэсэн таван салбарын хэлэлцүүлэг болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!