Тэтгэврийн зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах шийдвэрийг Монголбанк энэ оны гуравдугаар сард гаргасан. Харин иргэдийн санал гомдолд үндэслэн тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангилалд багтааж, өр, орлогын харьцааг 50/50 байхаар шийдвэрээ өөрчилсөн юм.
Энэхүү шийдвэрийнхээ талаар өнөөдөр Монголбанкнаас дахин тайлбарлах хэвлэлийн хурлыг зохион байгуулав. Энэ үеэр сэтгүүлчид тэтгэврийн зээл эргэн төлөгдөхгүй байх буюу чанаргүй зээлийн ангилалд орох эрсдэл хэр хэмжээнд байгааг тодруулав.
Үүнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд "Тэтгэврийн чанаргүй зээлийн өсөлт сүүлийн хоёр жилийн турш 100 хувиас давсан үзүүлэлттэй байна. Чанаргүй зээлийн харьцаа хэдийгээр бага байгаа ч чанаргүй зээлийн хэмжээ нь энэ хэвээр өссөөр байвал санхүүгийн байгууллага, банкны системд тодорхой хэмжээний эрсдэл үүсгэж болзошгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!