ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/23-НД НИЙТЛЭГДСЭН
Маргаашаас эхлэн 12 хоног халуун ус хааж, засвар хийх байршлууд
iKon.MN
"УБДС" ТӨХК-аас мэдээлснээр нийслэл хотод дулааны шугамыг засварлах ажил 55%-тай үргэлжилж байна.
Хуваарийн дагуу маргааш буюу зургаадугаар сарын 24-нөөс долоодугаар сарын 6-ны хооронд дараах байршлуудын айл өрх, ААН-үүдийн халуун усыг хааж, засвар хийхээр болжээ.
12 хоног халуун ус хаах байршлууд:
- Хурд, Эрэл, Жигүүр грандын орон сууц орчим
- Баянгол зочид буудал
- Улсын драмын эрдмийн театр орчим
- Төв шуудан
- Хангарьд ордон
- Засгийн газрын ордон
- Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
- УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
- Хуримын ордон
- Блю скай таур орчим
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг
- МУБИС
- Нийслэлийн Өргөө амаржих газар
- СЭЗДС
- Улсын хоёрдугаар төв эмнэлэг
- УСУГ-ын орчмын хэрэглэгчид
- Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
- Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид
- Цагдаагийн авто бааз
- ЗЦГ
- Стар стэйтс
- Континентал зочид буудал
- Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид
- Залуучуудын соёлын төв
- Төв усан бассейн орчим
- БНХАУ-ын ЭСЯ, ШУТИС орчмын хэрэглэгчид.
Бүсчлэлийн байршлыг ЭНД дарж харах боломжтой.
Жил бүр хийгддэг дулааны шугамын засвар энэ жил наймдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх хуваарьтай байна.
Дэлгэрэнгүй хуваарь:
Эх сурвалж: "УБДС" ТӨХК
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
