Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: "Эмгэг судлалын ололт, амжилт" эрдэм шинжилгээний бага хурал болно

ikon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Үндэсний Номын Сангийн төв байрны уншлага, үйлчилгээ өнөөдрөөс нээгдэж байна.

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

10:00-16:00 цагт Байнгын хороод хуралдана.

11:00 цагт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн эмийн асуудлаарх Түр хорооны хэвлэлийн хурлыг зохион байгуулна.

"Мишээл Экспо"-д 

10:00-15:00 цагт "Хөдөлмөр эрхлэлт 2024" өдөрлөг зохион байгуулагдана.

Сүхбаатарын талбайд

10:00-17:00 цагт “Хуульчийн про боно өдөр-2024” болно.

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд

10:00 цагт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болно.

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд

10:00 цагт "Эмгэг судлалын ололт, амжилт" эрдэм шинжилгээний бага хурал болно. 

Үндэсний мэдээллийн төвд

10:30 цагт "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өгнө.

11:00 цагт Баянзүрх дүүргийн Ардчилсан Намаас мэдэгдэл хийнэ.

11:30 цагт Химийн хортой бодисын хууль бус зөвшөөрлийг БОАЖЯ-аас Эмээлтийн суурьшлын бүсэд олгосон нь Үндсэн хуулийг шууд зөрчиж байгаа талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт Иргэн Б.Цэгмэд ЦЕГ-ын хийсэн мэдээлэлд хариу тайлбар өгнө.

Монгол Японы эмнэлэгт

11:00 цагт Монголд эмчлэгддэггүй 26 өвчнөөс цусны өвчнийг генийн эмчилгээгээр эмчилж эхэлсэн талаар цусны өдөрлөг болно.

"Монгол ньюс" хэвлэлийн төвд

11:00 цагт Олон улсын оюуны дасгалжуулагчдын холбоог үүсгэн байгуулагч, дэлхийн №1 оюуны дасгалжуулагч Роберт Ра болон Монголын дасгалжуулагчид Мега үсрэлт үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

14:30 цагт “Гацуур” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно.

"Novotel Ulaanbaatar Hotel"-д

16:30 цагт "Playtime Festival 2024"-ийн хэвлэлийн хурал болно. 

Ган зам паласт

17:00 цагт Жуулчдад зориулсан ардын урлагийн тогтмол тоглолттой Цагаан Лавай Чуулга энэ зуны нээлтээ хийнэ. Тус чуулга нь жуулчдад зориулсан тоглолтоо дөрвөн улиралд толилуулдаг ганцхан чуулга юм.