Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Болорчулуун: Жалганы, натурал аж ахуйтай малчид цас, зудыг давж чадахгүй. Цаг агаар нэгдэхийг шаардаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Ардчилсан Намын бүлэгт 14:00 цаг хүртэл завсарлага өгсөн. 

Энэ үеэр тус хуулийн төсөлтэй холбогдуулан эрх баригч, сөрөг хүчний гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уурын хамаарлаас хамгаалах хуулийн төсөл нь чухал. Гэвч үзэл санаа нь хорлонтой юм. Хуулийн нэрийг уламжлалт мал аж ахуйг социалист тогтолцооноос салгах гэж өөрчилмөөр байна. 

Малчдын махны үнэ, чөлөөт зах зээлийг хаасан. Малчдыг Монголын хөдөөг харж хамгаалах ёстой харуулууд гэж хөөрүүлсэн. Социалист хошхируулалт нь хэтэрсэн тогтолцоог яаж өөрчлөх талаар хуулийн төсөлд авах зүйл алга. 

Сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараахын тулд, хууль тогтоомжуудыг уландаа гишгэсэн. Цар тахлын үеэр иймэрхүү нэг удаагийн хууль баталж байсан. 

Таван их наяд төгрөгийн цаана эдийн засгийн ямар утга учир байгаа юм бэ. Зургаан их наяд болсон салбарт таван их наядын зээл цутгаж өгнө гэдэг нь малчдыг тав дахин их өртэй болгоно гэсэн үг. Тиймээс манай бүлгийн зүгээс ажлын гурав хоногийн завсарлага авмаар байна" гэв. 

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Энэ жилийн цас зудын байдлыг мэдэж байгаа. Жалганы, натурал аж ахуйтай малчид цас, зудыг давж чадахгүй гэдэг нь амьдрал дээр харагдлаа. Тийм учраас одоогийн байдлаар 6-7 сая мал хорогдчихоод байна. 

Аливаа хүн төрөлхтөн бэрхшээлийн эсрэг нэгдэж, нийлж гардаг. Тийм учраас нэгдэж нийлэхийг төр засгаас хөшүүрэгдэж байгаа. Малчид нэгдэж, нийлж хоршоо байгуулснаар өвс хадлан, тэжээлийн ургамал тариална. 

Түүхий эд арьс, ноос ноолуурыг зах зээлд гаргах боломжтой. Хөдөө аж ахуйн биржтэй 200 мянган малчин бүр харьцах боломжгүй. Цаг агаарын байдал нэгдэж нийлэхийг шаардаж байна. Таван их наяд төгрөгийг нэг дор гаргахгүй. Урт хугацаандаа гаргана. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилсан Намын бүлгийн дарга завсарлага авна гэж байна. Улс төрөө мэдэж байгаа байх. Хууль батлагдах гэхээр гишүүд нь орж ирээд уурлаад болохгүй юм.

Өнгөрсөн цаг үед мал аж ахуйн салбар манай улсыг нуруундаа үүрч, тэжээж ирсэн. Энэ хуулийн төслийг жадлан эсэргүүцэж, завсарлага авч байна гэдэг бол та бүхэн иргэдийг төлөөлөх эрхэм үүргээсээ няцаж буй хэлбэр" хэмээн ярилаа. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/413197221336953