Гэрэгэ Системс ХХК нь Ашид Капитал ББСБ-ын “Simple” аппликейшнтэй хамтран санхүүгийн хүртээмжтэй байдал, дижитал мэдлэгийг дэмжих нэгдсэн зорилгын дагуу зээлийн гэрээ баталгаажуулах цахим гарын үсгийн технологийг амжилттай хөгжүүлжээ. Энэхүү цахим гарын үсгийн технологийн албан ёсны нээлтийг 2024 оны 4-р сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим гарын үсгийг ашиглан зээлийн гэрээг баталгаажуулах боломжийг нээснээр иргэд нотариат, харилцагчийн төв орох шаардлагагүйгээр улс даяар байршиж буй 280 гаруй Гэрэгэ/ХурДан киоскоор дамжуулан гэрээгээ үнэ төлбөргүй баталгаажуулж, Simple-ийн дижитал зээлийн үйлчилгээг богино хугацаанд авч, цаг, мөнгө, энергиэ хэмнэх боломжийг олгож байгаа юм.
Цахим гарын үсгийг ашиглаж, хэрэглээнд оруулснаар иргэний цаг хугацаанаас гадна цаасны хэрэглээ, салбар луу очих шатахуун зэрэг олон хэмнэлтийг хийснээр байгаль орчинд ээлтэй байдлыг нэмэгдүүлж, хөдөө орон нутгийн хэрэглэгчдэд санхүүгийн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлж чадах юм. Мөн үндэсний хэмжээнд хэрэгжиж буй “Дижитал Монгол” хөдөлгөөнийг дэмжих инновацлаг шийдэл болохоос гадна цахим гарын үсгийг хэрэглээнд оруулж буй анхны бүтээгдэхүүн болж байна.
Иргэн Та Гэрэгэ киоскийг ашиглан Simple aпп-аас зээл авахын тулд:
Дараах холбоосоос Гэрэгэ киоскийн байршлуудтай танилцаарай: www.gerege.mn/kiosk