Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

П.Сайнзориг: Шунхлай ШТС-ын агуулах сав болон байшингийн суурийн хавтанг нүүлгэж, цэвэрлэсний дараа газрыг авна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Голын голдирол хаасан Шунхлай ШТС-ын үндсэн барилгыг буулгах ажлыг аравдугаар сарын 27-нд эхлүүлж байв. Уг ажлын явцын талаар Хотын орлогч дарга мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Дунд голын ай сав газарт байрлаж, үйл ажиллагаа явуулж байсан "Шунхлай трэйдинг" компанийн ШТС-ыг харилцан тохиролцож, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Цаг агаарын байдлаас шалтгаалан товлосон хугацаанаасаа хоцрох зүйл байна. Ойрын гурван өдөр нүүлгэн шилжүүлэх ажил дуусаж, газрыг хүлээлгэж өгнө.

ШТС-ын агуулах сав болон байшингийн суурийн хавтанг нүүлгэх, цэвэрлэх ажил хийгдэж байна. Газар чөлөөлөгдсөний дараа үерийн хамгаалалтын барилга байгууламж, тохижилт хийгдэнэ" хэмээн хэллээ.

зураг
 

ШТС-ыг нураахад 300 сая төгрөгийг зарцуулах бөгөөд галын аюултай шатахууны барилга учир мэргэжлийн байгууллагаар буулгуулж байгаа аж.