ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Гүүрний хэсэгт байгаа хоёр давхар байшинг нураах ажлыг эхлүүлэхэд татгалзахгүйг S.Outlet-ийнхэн хэлсэн"

Б.Манлай
2023 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

S.Outlet дэлгүүр, Aqua garden хорооллын барилгыг нураах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр "S.Outlet дэлгүүрийн газар эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй компанийн төлөөлөлтэй уулзсан. Харилцан тохиролцох байдлаар газраа чөлөөлөх асуудлыг урьдчилсан байдлаар ойлголцсон. Шүүхийн маргааныг хүлээвэл сунжирсан, хугацаа авах болоод байгаа юм.

Гүүрний хэсэгт байгаа хоёр давхар байшинг нураах ажлыг эхлүүлэхэд татгалзахгүйг S.Outlet дэлгүүрийн болон газар эзэмшиж байгаа хүмүүс хэлсэн. Бусад асуудлын тухайд газрыг чөлөөлж байгаа учраас үл хөдлөх хөрөнгийг үнэлж, ямар байдлаар нөхөн олговор өгөх зэргийг ярилцах шаардлага бий. Өнөөдрөөс барилгыг нураах ажил үе шаттайгаар эхэлж байгаа гэж ойлгож болно.

Aqua garden хорооллын асуудал шүүхийн шатанд байгаа. Шүүхийн шийдвэр албажихаар мэдээлэл өгнө. Тус хорооллын хэдэн барилгыг нураах нь Засаг даргын захирамжийн хүрээнд явагдана.

Долоон давхраас дээш өндөр барилга нурааж байсан туршлага манайд байхгүй юм билээ. Өндөр барилга нураахад гадаадын туршлагатай байгууллагыг оролцуулахыг үгүйсгэхгүй. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, буулгана.

Голын ай савын газрыг инженерийн зөв шийдлээр хийх зардлыг төсөвт тусгана. Үерийн эрсдэлийн үнэлгээ хийгдэж байна. Голланд улсын туршлагыг судалж, Улаанбаатарын үер усны байгууламжийн асуудлыг цогцоор шийдэхээс өөр аргагүй. 

Туул, Сэлбэ, Дунд голын ай савыг дагасан үер усны байгууламжийн нөхцөл байдлыг дүгнэж, хэр хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, инженерийн ямар шийдэл тохиромжтой талаар мэргэжлийн хүмүүсийн судалгааг дагана" хэмээн ярилаа.

Шунхлай ШТС-ын барилгыг нураахад 300 сая төгрөг зарцуулна гэдгийг тэрбээр хэлэв.

“S'Outlet” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхтөр “Улсдаа татвараа төлж, олон ажлын байр бий болгож байгаа байгууллагын хувьд олон жил үйл ажиллагаа явуулсан дэлгүүр, объектоо буулгуулбал маш их хохирол амсах нь тодорхой. Иймээс зөвшилцөж, эхний ээлжийн барилгаа буулгаж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БУРУУ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
30 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.183.116] 2023/10/30
Бүх нураах зардалыг Ардын намаар төлүүлэх хэрэгтэй. Ардын намынханы л өгсөн зөвшөөрөлүүд шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.131] 2023/10/30
Юун нураах зардал вэ? Харин ч эд нараар үериын хохирлоо барагдуулах шаардлагатай юм биш үү.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.24] 2023/10/29
Энэ хотын иргэн бол дунд гол Туул голын савд газраа мэддэг баймаар .ийм газар байшин барих санал оруулж шуналаа дийлэхгүй явсны гай юм даа .Улаанбаатар хотын төлөвлөл буруу хүмүүсийн гараар орж хэт их төвлөрөлтийг үүсгэж түгжирэлийг бий болгоод зогсохгүй. Байгалийг маань сүйтгэж дуусах нь . Тэр Герман эрдэмтэнмй бичсэн зүйлийг нэг олоод уншаасай. Байгалийн модыг байгаа дээр нь тордож хайрлах хэрэгтэй л юм бна лээ шүү. Тэгэхгүй бол баян байсан ядуу ч байсан яг адилхан асуудал үүсэн шүү . Монгол минь байгалийн доройтолд орох нь бна шүү.
1 | 0 Хариулах
Hash [66.181.160.39] 2023/10/29
Ter zuvshuurul ugsun huleej avsan shalgah hynaj baisan hulgaichuudiig ATV t ugch shalguul buruutai bol tendees hohirliig tuluul
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.111] 2023/10/29
Дэлгүүртээ outlet энэ тэр гээд элий дээрэмчин тэнүүлчин нэр өгөхөөр ийм байдаг байж мэднэ тийм үү
0 | 0 Хариулах
9 [202.126.89.40] 2023/10/29
ёоо [хориотой үг] гурвалжингаас нэг экскэ хово аваад очиход 300 сая айн бас л цайцан хлгайчууд шүү зүгээр шүдэнз зураад дэлбэлж баймаар лаларууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.80] 2023/10/29
Нураалаа гэхэд бас л зардал тэр зардаллаар хэрэгтэй шийдэл хайсан дээр юм шиг санагдах юм.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.80] 2023/10/29
Хэтэрхий нэг талыг харсан шийдвэр байх шиг. Эд хөрөнгөнөөс авахуулаад тэнд ажилласан хүмүүсийн хөдөлмөр яах вэ ? Дахиж бодох л асуудал.
2 | 1 Хариулах
Сайнзориг [103.57.94.75] 2023/10/28
Энэ Сайнзориг хаа сайгүй ажиллах юмаа. Бөхийн холбоо допинг, Уул уурхайн компанид БЭТ, одоо хотын 1р орлогч ийм мундаг хүн юмуу эсвэл wax.даад ч салдаггүй суганы үс үү
1 | 0 Хариулах
Д.Санжидмаа [66.181.187.73] 2023/10/28
Нураах гэж буй барилтыг барихад зарцуулсан хөрөнгө нь шууд усанд урссанаасаа адил болж байгаа нь хайран юмаа.миний хувьд энийг их мөнгө хөрөнгө зарцуулсан гэдэг талаас нь бодож байна.Орон нутагт амьдардаг жирийн нэг иргэн байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.149] 2023/10/28
Татвар төлөгчдийн мөнгөөр нураахын эсэргүүцэж байна хот дүүргийн зөвшөөрөлтэй гараашуудыг албадан нураахдаа нүүлгэлт болон нөхөн олговор өгсөн бил үү хотын захиргааныхан !!!!
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.250] 2023/10/28
Тэр буруутан нь л буруугаа засах хэрэгтэй биздээ. Ер нь нураахгүй байх гаргалгааг хайсан юмуу? Нураа гэсэн атгаг шаардлагыг дагаад байх зөвүү?
1 | 0 Хариулах
Заргач [59.153.115.185] 2023/10/28
Буруу шийдвэр гаргаж, барилга барих зөвшөөрлийг нь өгчихөөд одоо татвар төлөгчдийн мөнгөөр нураалгана гэдэг инээдтэй байна. Буруу шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар нь төлүүл.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.80] 2023/10/28
Та нарыг далан барих гээд хөглөөд явж байх зуур голын эргээр өөр өё дөчнөөн зүйлс баригдаж хийгдээд бна. Далагаа хурдан барь.
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.188.80] 2023/10/28
Байшин сав буулгахдаа үардал мөнгө гаргаад байх юм. Далан ердөө барихгүй юмаа. Голын нөгөө талд нь далангаа бариад эхлээч дээ.
0 | 0 Хариулах
Zochin [66.181.160.125] 2023/10/28
Ed nar ajil hiiheere heden zuun say gd bdgiin be tusviin mungiig hereggvi zvild zartsuulj bn. idej uuj hanahgvi tamd tarchlana gedgee meddeggvil bhdaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.116] 2023/10/27
Зөв шүү , зөв . Гэхдээ байгууллагуудад зөвшөөрөл өгсөн Ардын намын алны махан таташнуудаа яах юм? Ийм хууль бус барилгад зөвшөөрөл өгсөн гичии нь ав Ардын намынх. Тэгэхээр наад зах нь энэ барилгийг буулгах, нөхөн сэргээлт хийх бүх зардалыг Ардын намаас гаргах хэрэгтэй. Дээр нь Ардын намын бүх лалруудыг шоронд насаар нь суулгах хэрэгтэй
1 | 1 Хариулах
Az jargal husie [202.126.89.225] 2023/10/27
Buteene Sonoono
2 | 1 Хариулах
Зочин [59.153.115.201] 2023/10/27
Тэр нэг гцрван байртай гээд чарлаад байсан янхан мэтийн юмнууд
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.201] 2023/10/27
Үхсээ нохойн шодойнуудаа гэж
0 | 1 Хариулах
Зочин [202.9.47.8] 2023/10/27
Өө бас татварын мөнгө төлж нураах юм уу. Одоо аль хэдийн зардлаа нөхөөд ашгаа олсон байлгүй дээ
2 | 0 Хариулах
Зочин [59.153.115.122] 2023/10/27
gandand gazar ugchihuuch esvel zuragtad gazar ugchih asuudal baihgui shd
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/10/27
ИРГЭДИЙН ГАРААШИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ШУУД ЦУЦАЛДАГ БАЙЖ ИЛТЭД ХУУЛЬ БУСААР ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ГАЗРЫГ ЦУЦАЛЧИЖ ЧАДАХГҮЙ НАЙР ТАВИАД ГАЗАР ӨГНӨ НӨХӨН ТӨЛБӨР ӨГНӨ НУРААХ ЗАРДЛЫГ НЬ ГАРГАНА ГЭНЭ
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.250] 2023/10/28
Гаражид зөвшөөрөл өгдөггүй ёстой
0 | 0 Хариулах
дд [59.153.112.105] 2023/10/27
Голын хөвөөгөөр байтугай дээр нь ч барилга барьж болно шүүдээ. Гагцхүү, зураг, норм дүрмээ л барих хэрэгтэй. Наад жишээ нь гүүр бариад байгаа нь усан дээр байгууламж барьж байгаа хэрэг биздээ.
1 | 2 Хариулах
Зочин [103.57.95.137] 2023/10/27
Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг Шунхлайд нэлээн их хэмжээний мөнгө төлөх сураг гарсан. Тэрийгээ ил тод хэлээрэй Сайнзориг оо
8 | 0 Хариулах
дд [59.153.112.105] 2023/10/27
ТЭР ИХ МӨНГИЙГ БҮТЭЭН БАЙгуулалт ба далан, хаалт барьж босгож зарцуулаач . тэр нь ард түмний төлөө хийж буй, ирээдүйд хэрэгтэй ажил болно шүүдээ.
6 | 0 Хариулах
дд [59.153.112.105] 2023/10/27
Сайнзориг ба бусад шийдвэр гаргагчидаа Нураана, буулгана, устгана гэхээсээ түрүүлж нураахгүйгээр голын гольдролыг ухан гүнзгийрүүлэх, хөвөөгөөр нь өндөр бетонон өндөр хаалт, далан босгох гэх мэт арга хэмжээ авч болно шүүдээ. Хамгийн амар хялбар арга нь нураах буулгах юм уу. Голын гольдирлоо хэмэн гүнзгийрүүлж усан онгоц, завь явуулдагч болгож болохоор харагдаад байна. Жаахан бодож сэтгэж ирээдүйгээ харж ажиллаж ба.йгаач
2 | 2 Хариулах
зайл МАНин хулгайчууд [66.181.160.82] 2023/10/27
энд газар олгож зөвшөөрөл өгч барилга бариулсан МАНин дарга нар нь хариуцлага хүлээх ёсгүй юу. үзээрийн юм. татвар төлөгчдийн мөнгөөр биш тэр хулгайч МАНингуудаасаа наад зардлаа гаргуул.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.89.80] 2023/10/28
Юун төлбөр нэхдэг юм бол ичих нүүр байдаг ч болоосой байгаль орчноо хамгаалах гол мөрний ойр орчим газар газар өгсөн аван 2 хүн захирамжийн дагуу өөсдөө хувааж төл
2 | 0 Хариулах