ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Багш нар дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгсөн юм. 

Багшийн хомсдолын асуудал Монгол Улсад үүссэн, хамгийн ачаалалтай, цалин багатай мэргэжил багш гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд Монгол Улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй гэдгийг тэрбээр ярилаа. 

Үргэлжлүүлэн "Хамгийн бага цалинтай мэргэжил багш биш. Үүнийг хэт туйлшруулж ойлгож болохгүй. Өнөөдрийн байдлаар багш нар үндсэн цалингаас гадна зургаан төрлийн нэмэгдэл авч байна.

Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо сүүлийн хоёр жил хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл үр дүн, гүйцэтгэлээс шалтгаалан урамшуулал авдаг.

Нэг хүүхдийг сургах хувьсах зардалд өөрчлөлт хийснээр багшийн халааснаас гардаг байсан хичээл, практикийн зардлыг олгодог болсон. Ингэснээр багш нар нэг хичээлийн жилд 200,000 төгрөгийн зардал авч, хичээл сургалтдаа зарцуулдаг болоод буй.

Тодруулбал

  • Интернэтийн зардалд 15,000-20,000 төгрөг
  • Багшийн хөгжлийн зардалд 200,000-300,000 төгрөг
  • Багшийн эрүүл мэндийн зардлыг нэг хүүхдийг сургах хувьсах зардалд оруулсан.

Хөдөө орон нутгийн багш болон Улаанбаатарт ажиллаж байгаа багш нарын дундаж цалингийн хэмжээг танилцуулъя. 

Зөвлөх зэрэгтэй сумын багшийн үндсэн цалин нь 1,273,000 төгрөг. Үүн дээр төрийн албанд ажилласан хугацаанаас шалтгаалж, 1-15 хувь хүртэл нэмэгдэл авдаг. Түүнчлэн

  • Орон нутгийн нэмэгдэл нь 10 хувь
  • Зөвлөх, тэргүүлэх, арга зүйч багшийн зэргийн нэмэгдэл 20 хүртэлх хувь
  • Анги даасан багшийн нэмэгдэл таван хувь 
  • Ур чадварын нэмэгдэл 10 хувь
Гүйцэтгэлд суурилсан үр дүнгийн урамшуулал 5-25 хувь байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хамгийн сайн гүйцэтгэл гаргасан багш 50 хүртэл хувийн урамшуулал авах боломжуудыг нээж байгаа.Тийм учраас цаашдаа сайн багш хамгийн өндөр цалин авдаг тогтолцоо руу нэг алхам урагшилж байна. 
1-4 дүгээр түвшинд гүйцэтгэлийн үнэлгээ авсан багш нар дунджаар 2,673,000 төгрөгийн цалин авах боломж нээгдэж байна" гэж ярилаа. 

"Сүүлийн хоёр жилд багш нарын цалинг 40-65 хувь хүртэл өсгөсөн"

Мөн "Багш нар зургаан төрлийн нэмэгдэл авч байна гэж ойлгож болно. Энэ зургаан төрлийн нэмэгдлийг аваад 2,500,000 төгрөг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрсэн.

Иргэд мэдээлэл муутай байгаа учраас өнөөдрийг хүртэл багш нар хамгийн бага үнэлгээтэй, хамгийн доод хэмжээний цалинтай байна гэх шүүмжлэл байж болохгүй. 

Засгийн газраас сүүлийн хоёр жилд багш нарын цалинг 40-65 хувь хүртэл өсгөсөн. Цаашдаа дунд болон урт хугацаанд багшийн ажлын байр хамгийн өндөр үнэлэмжтэй, нийгмийн баталгаатай мэргэжил байх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй болов уу.

Багшийн ажлын үнэлэмж, цалин урамшуулал, нийгмийн баталгаатай ямар нэгэн салбар барьцаж болохгүй. Яагаад гэвэл эмчийг багш, багшийг багш бэлтгэдэг. Инженер, санхүүчийг багш бэлтгэдэг.

Багш бэлтгэдэггүй мэргэжил, ажлын байр байхгүй учраас боловсролын салбарыг тэргүүлэх салбар гэж зарласан.

Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, есдүгээр сарын 1-нд боловсролын салбарын хамгийн том шинэчлэл болох багшийн хөгжлийг дэмжих, багшийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог бий болгох, цалин хөлс, нийгмийн хамгааллыг шинэ шатанд хүргэх түүхэн шийдвэр гаргаж байгаа" хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ярилаа. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
42
Зураг
ХАХА
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
8
Зураг
БУРУУ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.128] 2023/9/4
Hudlaa 1say ch hurehgui tsalin avch bna. Zovhon eronhii bolovsrol, ih deed surguuliudiin bagsh nariinhaa tsaling nemegduuleh bish nariin mergejliin surguuliudiin bagsh nariig ch bas bodoh heregtei. Ted urgelj dund ni helmegdej nemegdeld ordoggui. Ug ni hamgiin chuhal bagsh bol nariin mergejliin bagsh nar bdg. Mongolian State Conservatory
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.253] 2023/9/4
Ашгүй дээ төрийн сургуулиуд олигтой болчихвол хувийн сургуульд өгөх хэрэг юу бна. Баян ядуугийн хамгийнтом ялгаа бий болгогч зүйл бол боловсролын ялгаа шүү ядуу харанхуй бүдүүлэг Монголчуудыг ядуурлаас гаргах ганц гарц бол болрвсрол шүү
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.51] 2023/9/3
Аймар өндөр үнэтэй хувийн сургуулиудын багш нарын цалинг тооцоондоо оруулаад дундажлахаар ийм тоо гарна гэж байх уу?
0 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.69] 2023/9/3
Сайдаа та үнэн ярьж байгаадаа итгэлтэй байна уу? Хэрэв тийм бол одоо сургалтын программ, сургуулийн удирдлагуудынхаа арга барил, ур чадварт анхаарна уу. Энх-Амгалан сайд юмыг дандаа материаллаг талаас нь харах юм. Сэтгүүлч болохоороо тэгдэг юм болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.175] 2023/9/3
БАГШИЙН МЭРГЭЖИЛ УГААС СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮНИЙ ХИЙХ АЖИЛ БОЛОХООС МӨНГӨ БОДОГЧ , СЭТГЭЛГҮЙ ХҮН ХИЙХ АЖИЛ БИШЭЭ ... Аль ч нийгмийн үед аль ч улс оронд ялангуяа дунд сургуулийн багш , эдийн баянаар бус сэтгэлийн баялагаар хүүхдийн төлөө амьдарч ажиллаж чадах тийм онцгой ховор сайн , сайхан сэтгэлтэй хүмүүсийн хийдэг ажил мэргэжил ... юм гэж ойлгодог . Боловсролд тийм багш нар өнөөдөр ховор байгаа учраас , хөгжил нь удаан хүүхэд нь хохирсоор , нийгэм чанаргүйдэж байна .
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.116] 2023/9/3
Чи багш болооч.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2023/9/3
Багш нар ухамсартай бай!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.217.145] 2023/9/2
Үнэн шүү.Худлаа гэвэл цалинг нь шилэн болго.Багш нар ичиж амьдар.
1 | 3 Хариулах
????? [66.181.189.70] 2023/9/5
???????
0 | 0 Хариулах
Уншигч [81.31.232.108] 2023/9/2
.Үнэн бол сайн л авдаг юм байна . Тэгээд яагаад багш нар давраад байна аа. Сайд нь худал ярихгүй ээ.
2 | 2 Хариулах
????? [66.181.189.70] 2023/9/5
Шинэ сүлжээгээр цалин авахгүй л байгаа шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.44] 2023/9/2
Энх-Амгалантай уулзаж үлдэгдэл 1,5саяаа авах талаар ярьмаар бна. Доор нь байгаа нөхдийнхөө өгч бгаа мэдээлэлд итгээд ярьж бна. Энэ бол вакумд орчихсон бгаагийн шинж.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.226] 2023/9/2
Төрсөн дүүгээ танихгүй андуурдаг сайд багшийн цалингаа андуурсан байж магадгүй
4 | 0 Хариулах
Зочин [66.181.180.226] 2023/9/2
Сайд худлаа яриагүй захирал нь мөнгө идээд цалингаа бүрэн өгч чадахгүй байгаа юм бишүү
3 | 0 Хариулах
Зочин [66.181.183.40] 2023/9/2
Er ni turiinxnii tsalin gaigui bolchixson yum bishuu. Denduu archaagui, shunaltai xymyys yum. Xarin ed nariin buruu bodlogo, buruu uil ajillagaanaas bolj xoxirson 2010 onoos umnu ajillaj baisan xymyys uruvdultei. Xarin ch ed naraas ix xemjeenii mungu nexemjlex yostoi. Zavaan yumnuud
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.247] 2023/9/2
Босго оноогоо 700 болговол их сургуульд орох хүүхэд олдохгүй байх өө. Өндөр оноотой нь гадагшаа явчихна.
0 | 0 Хариулах
Иргэн [103.140.10.201] 2023/9/2
Юу ч яриад байгаа юм. Хөдөө орон нутаг, төв суурин газрын багш нарын цалин тэгвэл эрс ялгаатай юм биш үү! Би л гэхэд 7 жил багшилж байгаа залуу багш. Хэзээ ч гар дээрээ 2.5 сая төгрөг авч үзсэнгүй. Хамаг шимтгэл даатгал төлөөд хамгийн дээд тал нь 900к цалин л гар дээрээ авдаг. Үнэн бодит хөрсөн дээрээ буусан л зүйл ярьж баймаар юм...
5 | 1 Хариулах
Зочин [202.9.40.179] 2023/9/3
Ингэж дандаа худлаа ярих нь ямар учиртай юм бол оо?
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
Зарим сургуулийн босго оноо үнэхээр өндөр шүү МУИС-н ХШУС-н программын ангид ЭЕШ 700-с дээш аваад ч орж чадаагүй шүү. Гэтэл зарим нь 500 оноо ч авч чадахгүй бж их сургууль бараадаж бна шүү. Мэргэжлийн эрэлт, давхардал зэргээ тооцоод шуурхай ухаантай ажиллах хэрэгтэй бна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
Одоо байгаа хэрэггүй олон их сургуулийг хаахыг нь хаагаад. Заримыг нь коллеж болгочих л доо. Их сургуулийн босгоо нэмээд онц сурдаг хүүхдүүдээ аваад. 500 хавицаа нь коллеж-д орчих л доо. Чадваргүй хүмүүс их сургуульд орж, төгсөөд улсыг үнэндээ самарч бна шүү. Ард түмэн туйлдаж бна. Шинэчлэлийг цаг алдалгүй даруй хиймээр бна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
МСҮТ гэдэг нэрээ коллеж болгоод жаахан чанаржуулаад 480-599 оноо авсан хүүхдүүдийг оруулж болно ш дээ.
3 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
Хэрэггүй олон их, дээд сургуулийг хаая. 1.Мэргэжлийн боловсролыг их сургууль болон коллеж-д эзэмшдэг байя, 2.Босго оноо 600-с дээш их сургуульд, 600-доош коллеж-д ордог байж болохгүй юм уу. Ичих ч үгүй 480 авчаад их сургуульд орно гээд чичрээд яваал бх юм. Их сургуулийн нэр хүндийг бод л доо.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.64] 2023/9/2
Сайд андуураад байна уу, багш нар шогтоод байна уу, 2,5 сая сарын цалинтай хүмүүс олноороо гуулин улсад цагаачилж хог шороо шүүрдмээргүй юм.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
Багшийн сургуулийн төлбөрийг төрөөс даамаар байгаа юм бол даа л даа. Харин босго оноог 600 болго. Ядаж дунджаас дээш сурдаг хүмүүсийг багш болгоё.
4 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
Бага ангидаа англи хэл биш монгол хэлээ сайн заамаар бна шүү. Багаасаа гадаад хэл сурсан гээд сүүлд гадаад хэл сурсан хүмүүсээс илүү гараад бх зүйл бхгүй. Харин ч эх хэлээ сайн сурсан хүн гадаад хэлийг ч саын сурдаг шүү.
4 | 1 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/2
Тэгвэл багш нарын мэдлэг, ур чадвар хүрэлцэхгүй бгаа болохоороо л срлонгос яваад бгаа юм бна ш дээ. Босго оноогоо нэмж сайн хүүхэд ав л даа. Угаасаа багшийн сургууль төгслөө гээд хүүхдүүлэд, эцэг эхчүүдэд л гологдоод бх юм бол хийх боломжгүй. Муу сурлагатай оюутны төлбөрийг уосаас даах боломжгүй.
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.118] 2023/9/2
САЙД АА??? ТЭТГЭВРИЙН НАС НЬ ХУУЛЬД ЗААСНААС 10-ААД ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН СУИС-Н ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС ЧАВГАНЦЫГ ЯАГААД ЗАЙЛУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ? ХҮН БҮРД ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ БИШ БИЛҮҮ???
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.130] 2023/9/2
МУИС-ийн Бадарч барвайгаад байж л байна даг
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Аливаа ард түмнийг устгахад боловсрол эмнэлэг 2ыг нураахад л хангалттай.
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Багшийн цалин тэнгэрт гарсан гэж худал ухуулга хийж, монгол хүүхдүүдэд төрөхөөс нь Англи хэл зааж монголчуудын хэл соёлыг үндэснээс нь устгана гэсэн зорилготой боловсролын биш сүйрлийн сайд!
4 | 0 Хариулах
? [202.126.90.3] 2023/9/2
10 say bolnoo
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Ийм худалч хулгайч хүмүүсийг дараачийн сонгуулиар хуу цэвэрлэ. Одоо хангалттай 30 жил хулгайлсан
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.35] 2023/9/2
Сайд яагаад ингэж худлаа ярина вэ?! Насаараа 35-36 жил багшилж байна дээд тал нь 1500 000 хүрэхтэй үгүйтэйг л гар дээрээ авдаг даа энэ их тоо хаагуураа олгогдоод явааг сайд олсон юм болдоо. Жаахан үнэмшилтэй юм яримаар байх юм.
4 | 1 Хариулах
Зочин [73.225.77.210] 2023/9/3
Татвар шимтгэлийн өмнөх тоогоор ярьдаг юмаа. НДШ, ЭМД зэрэг бол өөрийн чинь төлөө суутгаж байгаа хураамж юм.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Hudalch
1 | 1 Хариулах
Zochin [59.153.113.222] 2023/9/2
Saidaa ta yund ingej hudal yrinav. Manai eej nasara bagsh hij bna. 2.5 baitugai 1.5g avahgui shahu l bdag shd. Bu hud chalch
2 | 1 Хариулах
Зочин [103.57.93.237] 2023/9/2
Залуу хүн яагаад бөгш болох дургүй байна вэ. Тэд хэдийг авдаг вэ.
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.154] 2023/9/2
Зочин: 30 гаран жил багшилсан багш л бүх нэмэгдэл ороод дээд тал нь 1 сая 500 г анх удаа л авч үзэх юм шиг бна лээ. Одоохондоо аваагүй л бна даа. Сайдаа! Ингэж худлаа яриад яахав. Татвар авдаггүй бол 2 сая гаргаж магадгүй л юм.
3 | 0 Хариулах
Багш [66.181.161.135] 2023/9/2
Эхнэр энэ мэдээг сонсоод намайг цалингаа нуулаа гээд гөлөг болгож байна
0 | 0 Хариулах
Zochin [59.153.114.51] 2023/9/3
Niigmiin daatgalaa uzuuleech de hehe
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.11] 2023/9/2
Үнэншдээ багшийн ажил шиг тааламжтай ажил байхгүй шүү үе үе амарчихана цалин өндөр тэгээд чадваргүй ёс зүйгүй багш нар зөндөөөөөөөө
3 | 7 Хариулах
Зочин [66.181.183.87] 2023/9/2
Тийм сайхан ажил юм бол яагаад хийх хүн олдохгүй бгаан? Яагаад багш нар солонгосруу зугатаагаад бгаан? Сургуулийг нь төлбөргүй болгоод ч нэмэргүй. Хамгийн хэцүү хэрнээ цалин багатай болохоор хийх хүн олдохгүй байгаан бишүү?
2 | 1 Хариулах
Зочин [66.181.161.190] 2023/9/2
Яахав дээ, цаг үкдээ л тааруулсан ядруухан арга. Уг нь багшийн ажлийн байрыг, сургуулийн орчныг нэн түрүүнд, нэн түрүүнд сайжруулсан бол, 1 багшид ноогдох ачаалалыг бууруулж чадсан бол, Засгийн шийдьэр нь зөв гольдиролд байж чадсан сан бол, үе үеийн алдар нэртэй Сайд нэртэй дуракууд нь жаахан ч гэсэн сэтгэлтэй байсан бол энэ салбар хөгжиж дэвшээгүй юм аа гэхэд юм аа гэхэд Улс орны нэн тэргүүний асуудал болж хувирахгүй л байсан даа
1 | 0 Хариулах
уншигч [59.153.115.105] 2023/9/1
Академид Судлаач хийж байгаа хүн багш болдог юмуу даа цалин өндөр
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.1] 2023/9/1
Сайдынхаар бол багш нар 2,5 сая-ынхаа цалинг голоод гадаадруу дүрвээд байгаам байна л даа Жаахан ханатай ярина шүү ингэж худлаа попрож болохгүй шүү багш нар тэнэг хүмүүс биш
14 | 2 Хариулах
Зочин [202.179.21.226] 2023/9/1
Хүүхэд биш оюутан гэж яриач. Албан ёсны бай ! С-ийг гүтгэчихээд огцрохгүй суудалдаа шигдээд үлддэг аймаар хүн. Мэдээллээ шалгахгүй хэвлэлийн бага хурал хийдэг. Ажлаа мэдэхгүй.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.11] 2023/9/1
хөгийн юм ярьж байгаа сайд нэртэй малыг яах уу? зайлуулаач
6 | 1 Хариулах
Зочин [202.55.188.34] 2023/9/1
iim undur tsalin awdag bol neeree mergejleeree ajlaal bhsan bvh shimtgel hasagdaad ewii chaawaas 800gargaad l awch bga terneesee 500g n zeelendee uguud utasnii tulburuu tuluud jaal bga jijig uruu daraad gar deer 100 uldwel ih ym shd neeree unen bdal ene bhad yaj ichhgui ingeed yriad suuj bdg bn aa tsalin nemsen nertei shimtgel n ihseed ymarch ylgaagui bhad yaj bagsh nariig ene heweeree ajlaad bjii gj bddog bn a hursun deeree buuldaa bi zaluu bagsh iim tsalingaar hzeech deeshee ugsuj amidrahgui shd
4 | 0 Хариулах
Zochin [153.243.16.129] 2023/9/1
Bagshtai busad salbaruud baritsaj bolohgui gene uu? Hahaha, surguulid ortol ni emch, engineer, tsereg tsagdaa nar amid blgaj bagshtai ni zolguuldagiin. Emch, sanhuuchiig bagsh belddeg ni unen, gehdee bidnii tatvariin munguur 4 jil tejeegdeed tugsuh uhaan muutai yurunhii bolovsroliin bagsh bish, uursdiin tulburuuruu suraltsaj, une tsenetei bolovsrol olj avsan tolgoi saitai mergeshsen mergejiltnuud belddeg yum.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.39] 2023/9/1
Дундаж цалин ингэж гарахгүй дэ сайдаа зөвлөх энэ тэрээсээ асууж байгаад ярихгүй дэ
7 | 1 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Ямар цёнзургүй өөрийнхөө хүмүүсийг тойрон хүрээлэгчээ болгохоор тэдэнд нь улыг нь долойхоос өөр хийж чадах юм бхгүй. Өөрөө боо энгийн ардын амьдралаас тээ хол тасраад 30 жил болж бна. Хөрөнгөө яаж улам нэмэгдүүоэхнв гэж л бодохоос тэр ардын хүүхэд сурсан уу үгүй юу, багш нь яасан ийснн бнав энүүнд үнэндээ хамхагүй штэ. Хамгийн гунигтай нь эднүүсийг Монголчуудыг боддог гэж бодож итгэж саналаа өгч хулгай худлынх нь замыг нээж өгөх.
0 | 0 Хариулах
Зочин [108.147.101.8] 2023/9/1
Amidarlaas tasartsan chaajiina doo
2 | 1 Хариулах
Зочин [58.84.137.118] 2023/9/1
Энэ яриад байгаа 2,5сая нь авч болох хамгийн дээд хэмжээ нь гэхдээ хэзээ ч ингэж авдаггүй. Энэ байж болох хэмжээгээ багш нар бүгд авдаг юмшиг яриад байж болохгүй ээ, дундаж нь гээд л.
10 | 2 Хариулах
Зочин [103.57.92.14] 2023/9/1
Төрийн өмчийн сургуулийнхан ийм өндөр цалин авдаг юм бол ажлаа сэтгэл гаргаад олигтойхон хийцгээмээр юм.
8 | 1 Хариулах
Зочин [66.181.190.196] 2023/9/1
Дүүгээ ч мэддэггүй энэ орк багш нарын цалинг ацаараа мэдхэвдээ
10 | 1 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Ийм золбин жоч юмнуудыг толгой дээрээ гаргаж тавьдаг малнууд дараа нь тэглээ ингэлээ гэж уйлахгүй шүү
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.118] 2023/9/1
СУИС- н захирал сонинтогосыг яагаад чөлөөлөхгүй байна ??? сайд ааа....????
5 | 0 Хариулах
зочин [103.212.119.251] 2023/9/1
Багш нар 2,6 сая төгрөгийн цалиндаа сэтгэл ханахгүй Солонгос явж хар ажил хийгээд байгаа юм байна ш дээ гэж ойлгож болох уу, шуналтай гэдэг нь
12 | 0 Хариулах
zochin [66.181.180.123] 2023/9/1
ashguy dee
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/1
2.5 сая ч биш бхаа. Арай баримжаагүй авлаа шүү.
5 | 1 Хариулах
Cochin [202.126.92.173] 2023/9/1
hudaa yarihaas ichdeggui ee
4 | 1 Хариулах
Зочин [66.181.190.196] 2023/9/1
Шаааалдөөөөө бадмаа бишээ дүүгээ гэнэт мэддэгпопчин саадаа
5 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2023/9/1
жинхэнэ шааана гэдэг нь болж байна. бүх татвараа өгөөд 840К гар дээр авч байгаа шүү. Үнэтэй хувийн сургуулийн багшийн цалинг оруулж тооцохоо боль
13 | 2 Хариулах
Зочин [202.131.240.250] 2023/9/1
хаха эхнэр чинь чамд тэгж хэлж байна уу? сайн нягтал
2 | 2 Хариулах
irgen [202.9.46.118] 2023/9/1
Ene udaa Bolovsroliin said arai l barimjaagui bult userlee dee
6 | 2 Хариулах
Зочин [103.57.93.224] 2023/9/1
Багш нарийг чадавжууомаар санагддаг чанаргүй сул багш нар байдаг шүү хотийн хүүхдүүдээс багшийн дээдэд оюутан болж орж байгаа хүүхэд тун цөөн харагддаг
7 | 1 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/1
Үндсэн цалинг 2 дахин өсгөх нь зөв.
0 | 3 Хариулах
Зочин [103.57.92.247] 2023/9/1
хүн чанаргүй, шуналтай муухай авгай нар багшийн ажлаас зайлаарай!
10 | 2 Хариулах