• 6 сарын 10, Мягмар
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Багш мэргэжлээр сурах хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах тухай бодлого нь халамж биш

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр "Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээ"-ний тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өгөв. 

Тэрбээр "Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ.

Тодруулбал багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааны хүрээнд шинэчилнэ.

Өнөөдрийг хүртэл Монголд бий болсон хуурамч дүнгийн тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно. 

Боловсролын багц хуулийг хүлээж авах ёслол буюу “Боловсролын шинэ сэргэлт” үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой мэдэгдэл хийж, багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэрийг гаргасан. Энэ нь нийгэмд нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Засгийн газрын зүгээс боловсролын салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн хоёр жил ажилласан.

Өнгөрсөн жилээс сугалааны цэцэрлэгийн тогтолцоог бүрэн халсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад онцгой анхаарч бодлогын шийдвэрүүдийг гаргаж байна. 

Хүртээмжийн асуудлыг шийдсэн. Одоо боловсролын чанарын асуудал бий.

Чанартай боловсрол гэдэг бол чанартай багшийн асуудал.Иймд багшаа хэрхэн яаж бэлтгэх, ямар хүүхэд ирээдүйн багш болох, ямар хөтөлбөрөөр тэднийг бэлтгэх, багш бэлтгэх сургуулиуд ямар стандарт, шаардлага хангасан байх зэрэг тогтолцооны асуудлыг хөндөж байгаа" хэмээн ярилаа. 

Мөн тэрбээр "Багшийн цалин хөлс, нийгэм дэх нэр хүндийг яаж өргөх вэ гэдэг цогц бодлогын хүрээнд арга хэмжээ авч байна.

Багш болох хүүхдүүдийн дөрвөн жилийн сургалтын төлбөр чухал биш, 40 жил ажиллах багшийн ажлын үнэлэмж, цалин хөлс чухал гэх нийгмийн хандлага бий. 

Боловсролын салбар хэзээ ч халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах тухай бодлого нь халамжийн бодлого биш. Энэ бол боловсролын сэргэлт хөгжлийн бодлого, стратегийн түвшинд тооцоолж, төлөвлөн гаргасан шийдвэр.

Багшийг хөгжүүлэх, багшийн нийгмийн баталгааг сайжруулах, багшийг дэмжих гурван тулгуурт бодлогын зөвхөн нэгээхэн хэсэг ажлыг тасалж аваад улс төрийн зорилгоор, оноо цуглуулах хэлбэрээр байр сууриа илэрхийлж болохгүй.

Багшийн хомсдолын асуудал Монгол Улсад үүссэн, хамгийн ачаалалтай мэргэжил багш гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд Монгол Улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
51 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.94.248] 2023/9/3
Багшийн хомсдолд ороогүй. Чадвартай сайн багш л алга.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.84] 2023/9/2
Залуусын боломжийг хулгайлна сүүлдээ худалдаж авдаг болоо юү
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.74] 2023/9/2
Хамгийн зөв
1 | 0 Хариулах
Ulsaa horlogsod [202.126.89.96] 2023/9/2
Turd muu humuus garahaar but hughueh bish horloh yumdaa.hor urshig ni aihtar
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Монгол хүүхдийг эхээс төрөхөд нь л англи хэл заана гэж монгол хэл соёлыг устгахын төлөө бүхнээ хийж бгаа сүйрлийн сайд!
2 | 0 Хариулах
зочин [202.9.46.118] 2023/9/2
САЙД АА??? ТЭТГЭВРИЙН НАС НЬ ХУУЛЬД ЗААСНААС 10-ААД ЖИЛЭЭР ХЭТЭРСЭН СУИС-Н ЗАХИРАЛ Э.СОНИНТОГОС ЧАВГАНЦЫГ ЯАГААД ЗАЙЛУУЛАХГҮЙ БАЙНА ВЭ? ХҮН БҮРД ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ БИШ БИЛҮҮ???
2 | 0 Хариулах
Зочин [59.153.112.196] 2023/9/2
Халамж биш гээл тэгдийн нээх худлаа. Нэр нь биш ч халамж л болно
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Худлаа л сонгуулийнхаа шоуг ард түмний татварын мөнгөөр хийж бгаа шүү! Зайлуулаарай
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.115] 2023/9/2
Энэ хүн энэ салбарт үнэхээр тархи сэтгэл нь дутаж бна.
1 | 0 Хариулах
Зочин [108.147.101.8] 2023/9/2
Turuus vnegvi ugsun tusuw daasan bvh halamj
0 | 0 Хариулах
💩💩💩💩💩💩💩💩💩 [103.57.93.139] 2023/9/1
hujaa shoron
1 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/9/1
сайн байцгаана уу. Аливаа улсын, орны БОЛОВСРОЛ ХИЙГЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ УГ, ТУХАЙН УЛСЫНХАА ТӨРИЙН БОДЛОГЫН ХАМГИЙН ӨНДӨРТ, ДЭЭДЭД ЭРЭМБЭЛЭГДЭЖ УЛС ОРНЫХОО ХЭМЖЭЭНД ҮНЭЛЭГДЭЖ БОЛОВСРОГДДОГ, ЯМАГТ САЙЖРАГДАЖ ЧАМБАЙРАГДАЖ ЧАНСААЛАГДАЖ БИЙ БУЙ БАЙХ ХЭМ - ХЭМНЭЛ - ХЭМЖҮҮР БАЙХ ЗҮЙД НИЙЦНЭ ТӨДИЙГҮЙ УЛСЫНХАА ХӨГЖЛИЙН ЦЭЦЭГЛЭЛИЙН ЭХ-УНДАРГА- БУЛАГ- ШАНД ОРОЙ НЬ БАЙХ ЁСТОЙ хэмээн үздэг этгээд бол би гээч. БОЛОВСРОЛ ГЭДЭГ ХҮН БИД БАГА БАЛЧРААСАА 1. АЖ ТӨРӨЛТИЙН, 2. АМЬДРАН СУУЛТЫН, 3. АХУЙН -ЭДИЙН -ЗАСГИЙН, 3. МЭРЭГЖЛИЙН, 4. НОМЫН, 5. ЭРДМИЙН, 6. ШИНЖЛЭХ УХААНЫ, 7. ОЙН -САНААНЫ - УХААНЫ СЭТГЭХҮЙ НЬ, СЭТГЭЛГЭЭ НЬ ЗҮЙ ЗӨВ ЗҮГ ЧИГ БҮХИЙ УЛБААЛААД ЭДГЭЭР БҮХЭНДЭЭ ДӨРӨӨЛӨӨД ЗҮГ - ЧИГ - ОРШИЛ -ОРЧИЛ - БАЙЦ НЬ ХАС ХАШ ЧАНД ЧАМБАЙ ЧАНСАА БОЛОР ТУНГАЛАГ ОЮУДАА ААНДАА ЯВААНДАА ЗҮГШРЭЭД ЧИГЛЭЭД ЯВААД АЛХААД ОРЧИХ ХҮНГ -ХҮМҮҮНГ АМЬДРАЛД БЭЛТГЭЖ, АМЬДРАЛД БЭЛЭН БОЛГОХЫГ Л ХЭЛЭХ БОЛВУУ гэж санагддаг бодогддог, үздэг ийм нэгэн сэтгэгдэл надад бий, байдаг.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/9/1
ТҮҮНЭЭС БИШ, БОЛОВСРОЛ ГЭДЭГ ДОКТОР, ПРОФЕССОР, ЭРДЭМТЭН ***төрүүлдэг***, ***бэлтгэдэг***, боловсруулдаг*** ЗҮЙЛ БИШ, ЮМ БИШ, ЭД БИШ. БОЛОВСРОЛ ГЭДЭГ ХҮН ГЭЭЧ ХҮМҮҮН ГЭЭЧ ТА Ч ЧИ Ч БИ Ч УЛАМ УЛАМ ЦААШ ЯВАХ АЛХАХ ГИШГЭХ ТАНИН МЭДЭХҮЙН ШАНДЫГ МААНЬ ТАВИХАД НЭЭХЭД ОНГОЙХОД ТУЛГАР БОЛДОГ ГЭРЭЛ - ГЭГЭЭ - ГЭГЭЭРЭЛ ОЛГОГЧ ӨГӨГЧ, ҮҮГЭЭРЭЭ ХҮНД ХҮМҮҮНД ТУС ДЭМ БОЛОХ, ТУСЛАХ ОРОН ГАЗАР. Өөр бусдаар, хүмүүс гэдэг: 1. хүсэлдээ, сонирхолдоо уялдаад татагдаад өөрийгөө улам бүр боловсруулаад явдаг нэг хэсэг, 2. мэрэгжлээрээ нарийвчлан судлаач мэрэгжлийн докторууд, профессорууд, эрдэмтнүүд, -эдгээр ийм хүмүүс мэрэгжилдээ ч байнуу, амбцдаа байнуу хэт туйлшраад хийд, савслагад өртөх, орох бол бий бий, байдаг-, 3. ХААНААСАА Ч ЮМБЭ БҮҮ МЭД, УГААСАА, УГЛУУРГААСАА, ДЭЭРЭЭСЭЭ, ЦААНААСАА уртай, өндөр дээд мэрэгшлийн, ой нь -санаа нь- ухаан нь -оюу нь энгүй задаргаат, тэнүүн тэнэгэр сэтгэхүйт, сэтгэлгээт төдийгүй энэ бүхэн нь ЗҮЙ АГААД ҮНЭН, ЗӨВ тийм хүн хүмүүн нар байна.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/9/1
Эдгээр хүн хүмүүн нар хаана ч, хэдийд ч, ямар ч нөхцлөөр ч тэр, байдлаар ч тэр, үзэмжээр ч тэр тааралдаж ч, уулзаж ч, уулзалдаж ч болно, болзошгүй. Нэг үгээр, торгонд ороогдож, тосонд хөлбөрснөөр ч, ЭСВЭЛ, "дахан дор эр" -ээр ч гэхчлэнгээр ямар л бол ямар, яаж л бол яаж төрхөөр байдлаар бий буй байж болно. Ийм хүн хүмүүн нарын нэгэнтэй тааралдаж уулзалдаж хэд 3 үг солилцож дуугаралцаж, хүурнэлдэж тохиосон бол ТЭНГЭРИЙН УМДАГ АТГАЖДЭЭ Л ГЭСЭН ҮГ. Харамсалтай нь, харуусалтай нь бид ийм хүнтэй хүмүүнтэй хаа сайгүй таардаг ч, ойшоодоггүй, тоодоггүй маань МАНИУС БИД БОЛОВСРООГҮЙН, БОЛОВСРОЛ ГЭДЭГ ӨНДӨР ДЭЭД ЧАНСААНЫ БАРААГ НЬ ХАРААГҮЙ ҮЗЭЭГҮЙН БАТАЛГАА, НОТОЛГОО, БАРИН ТАВИН ҮЗҮҮЛЭЛТ МААНЬ ЮМДАГУУДАА.
0 | 0 Хариулах
Би яахаа ч л уншаад ойлгохгүй юм байна [66.181.160.117] 2023/9/1
Гэхдээ халамж бишил дээ сонгууль, сонгуулийн шоу
2 | 0 Хариулах
Би яахаа ч л уншаад ойлгохгүй юм байна [66.181.160.117] 2023/9/1
Багшийн хомсдолын асуудал Монгол Улсад үүссэн, хамгийн ачаалалтай мэргэжил багш гэх шүүмжлэл нийгэмд өрнөдөг. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд Монгол Улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй" гэв.
2 | 0 Хариулах
Зочин [78.45.137.133] 2023/9/1
geh handlaga ch geh shig. Naad strategy chin buruu l bndaa
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.11] 2023/9/1
Сайд нь ингэж тэнэгтэж байхад энэ улсын бодлого боловсруулагчид гэж ямар хүмүүс байгаа нь өрөвдөлтэй! яана аа! Боловсролын системээ яаралтай өөрчлөхгүй бол явахгүй ээ
6 | 0 Хариулах
Зочин [108.147.101.8] 2023/9/1
Lam oldohgvi bol butsahdaa zalii gdg shig bagshiin surguuli malnuudaar dvvreh ni
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.116] 2023/9/1
Эд нар тэнэгтээ ийм шийдвэр гаргаад байгаа гэж бодож байна уу? No no no! Эд нар яах гэж жилд 30 000-60 000$ -ын төлбөртэй сургуульд хүүхдүүдээ сургадаг гэж бодож байна? Та нарын хүүхдүүдийн дээр гаргахын тулд. Та нарын хүүхдүүдэд чадвартай мэдлэгтэй, сэтгэлтэй багш заавал үнэтэй сургуульд хүүхдүүдээ сургасны хэрэг байхгүй болно. Та нарын хүүхдүүд эд нарын хүүхдүүдийн дээр гарна. Дарга нарын хүсэх зүйл биш. Бага цалинтай, болж өгвөл ЭЕШ-ийн 400 оноотой, юу ч мэддэггүй багш заавал санаа нь амарна. Гэхдээ та нар сонгуульд санал өгч байхдаа ийм байдлыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Одоо гоншгоноод яах вэ дээ, хө.
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/1
Мал хариулах бодлого юм бна л даа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.116] 2023/9/1
Фитнест төлбөр өгч явж байхын оронд биеийн тамирын багшийн ангид 1 жил явбал ямар бол? Гаагүү турж чадах болуу?
5 | 0 Хариулах
Zochin [153.243.16.129] 2023/9/1
Sanadag sanaa. Eejdee, biyeiin tamiriin bagshaar ikh surguulid suraach geed helchlee. Surahad hezee ch hugshduhgui
2 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/1
Үнэгүй юм чинь яадын.
0 | 0 Хариулах
багш [202.9.46.118] 2023/9/1
Энх-амгалан сайдаа....СУИС- н захирал э.сонинтогосыг яагаад чөлөөлөхгүй байна вэ???
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.110] 2023/9/1
сурлага муутай 12 жилээ үлгэн салган төгсөөд л багш болохнээ. Тийм багшаас ямар сурагч төрөх нь тодорхой. Шавийн эрдэм багшаасаа гэдэг үг бдаг энэ МАНгаруудын үед үгүй болох юм бжээ
7 | 0 Хариулах
Зочин [202.126.88.194] 2023/9/1
Хэдэн оюутан нь төлбөрөө чөлөөлүүлээд өөр ямар ч үр дүнгүй.Сайд нь юу ч сурахгүй,амьдралаас тасархай эргүү байхаар яам нь боловсролын салбартаа чөдөр тушаа болж иргэдээ хойш нь чангаадаг улс байна.
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.94] 2023/9/1
Элсэгчгүй болсон хувийн сургуультай МАНгаруудын бизнесийг дэмжих хөтөлбөр
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.179] 2023/9/1
Зүгээр л ямар ч алсын хараагүй хамгийн тэнэг шийдвэр. Одоо Боловсролын их сургуульд сурч байгаа оюутнуудыг бусад сургуулийн оюутнууд яаж харах бол…. Зүгээр л доромжлол
11 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/1
Сурлага муутай дээрээ ядуу гэж харна.
7 | 0 Хариулах
Зочин [103.57.94.248] 2023/9/1
Бас бэлэнчлэх сэтгэлтэй.
0 | 0 Хариулах
Эрдэнэ [43.242.243.249] 2023/9/1
Халамж биш юм бол татварын хулгай юу
10 | 0 Хариулах
Зочин [202.21.127.142] 2023/9/1
Хуцаад бай муу өмхий коммунист!
4 | 1 Хариулах
Зочин [43.242.243.93] 2023/9/1
Tulbur tuluud boloh ed bish shu jild heden huuhed gd bosgo onoo dr golch dung harah heregtei bagsh nar zunduu bga bh da uur ulsad tsalingaasa bolj gard ajillaj bga humuus mash ih bha
0 | 0 Хариулах
Зочин [174.204.132.103] 2023/9/1
Багшийн орон сууц зээл хүүгүй, хөнгөлөлттэй, цалин өндөр, гадаад дотоодод мэргэжил дээшлүүлэхэд үнэгүй гм асуудал чухал болохоос маш доогуур оноотой чадваргүй толгойгүй багш хэрэггүй бн.
6 | 0 Хариулах
ЗОЧИН [103.212.118.19] 2023/9/1
4 жилийн төлбөрөөс болж багш ховордоогүй,40 жил ажиллах багш цалингаас болж ховордож байгаа шүү
10 | 0 Хариулах
[103.212.116.235] 2023/9/1
hudulmuruuruu amidardag uls holooroo zodolddog gazar nutgaa uhaj baigaliin baylagt shunaj yavdag hvmvvs vvniig shvvmjildeg
0 | 0 Хариулах
Zochin [126.253.140.140] 2023/9/1
Engineereer, emcheer, ediin zasgaar suraltsah huuhduud ekh orondoo hereggui yum uu tegeed. Erkh tegsh bh undsen huuli zurchij bna shuu
4 | 0 Хариулах
Zochin [126.253.140.140] 2023/9/1
Bitgii soliorood bai. Ter munguuruu odoo bgaa bagsh nariinhaa tsaling nem, oron suutsnii hungululttei zeelend hamruul. Huduu oron nutagt ajilahaar ochson bagsh nart hungululttei tureesluuleh oron suuts baritsgaa. Yamar ch mergejliin hun bagshlah erh avch boloh togtoltsoog bii bolgo. Gadaadad olon jil bolood gertee irtsgeesen deed bolovsroltoi ahimag nasniihanaa bagshlah bolomjoor hanga. Bidnii tatvariin munguur erguu tolgoitoi bagsh nar beldehiig hezee ch zuvshuuruhgui shuu. Uneheer sain surlagatai ontsgoirch bgaanuudad ni tetgeleg olgo
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.90] 2023/9/1
Халамж биш дүнкүүрэл
8 | 0 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/9/1
МУИС-н хууль, бизнес, ХШУС-н босго оноо 600 шүү. Хүүхдүүд алалцаад орж бга шүү. 700 оноотой хүүхэд орж чадсангүй гээд өөр сургуульд орж бхад. Багш 480 бол арай дэндүү шүү. Ямар ч сургуульд орж чадахгүй хүн тэтгэлэг аваад сурах юм бхдаа.
7 | 0 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/9/1
Босго оноо 500 байсныг 480 болгодог гэнээ. Дордуулаад бх юмаа. Ядаж 550 болгож нэмээч дээ.
7 | 0 Хариулах
Зочин [202.9.40.52] 2023/9/1
mongol hun = mal
8 | 0 Хариулах
багш [103.212.119.115] 2023/9/1
Ганцхан төлбөрийг даана гэж лоозонгнох нь буруу зүйл. Үүнтэй хамт босго оноо, ямар мэргэжлийнх, төгсөөад заавал багшаар ажиллах, мэргэжил солихгүй байх , хуваарилсан газар ажиллах гээд олон шаардлагыг тавихгүй бол төгсөөд багш хийхгүй дээ Мөн одоо ажиллаж байгаа багш нараа сайн аттестатчлаж багш нарт зэрэглэл тогтоож цалинг нэмэх, орон сууцаар хангах гэх мэтээр сургуульд сайн багш нар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/9/1
Цалин, босго оноо 2 л нэм л дээ. Багш нар аль юм болгон боолын хөдөлмөр хийх юм бэ. Ач зээ нарт чинь сайн багш олдхгүй болох цагт ойлгох гээд бга юм уу. Дэлхийд өрсөлдөх чадвар бүхий иргэдтэй бхыг хүсвэл. Багшийн чансааг бодолцоорой.
5 | 0 Хариулах
Z [103.57.93.100] 2023/9/1
Цалинг нь нэмээч эээ Сургалтын төлбөрыг нэмэх ямар хэрэг байна. Аягүй бол муу сурдаг нөхдүүд л багш болно тэгээд муу багшаас муу л хүүхдүүд гарна шүү дээь Яагаад ийм харалган байдаг юм бэ.
7 | 0 Хариулах
Haha [66.181.161.233] 2023/9/1
Одоо бүх хувийн сургууль багшийн ангиуд нээгээд, болсон болоогүй хорооны хэдээ суралцагчаар бүртгээд улсын мөнгө иднэ, тэгээд энэ халамж болон хувирч сонгуульд танайд оноо авч ирнэ, мэдээж Учралын сургууль эндээс давхар хамгийн их хожино. Та нар угаасаа тийм л юм сэтгэдэг.
12 | 0 Хариулах
irgen [202.9.46.118] 2023/9/1
Baahan bagshiin mergejiltei gehdee mergejleeree ajilladaggui humuus garch irne
3 | 0 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/9/1
Бид сургууль байхгүй гэж их ярьдаг бсан. Одоо бол сургууль байсан ч багшлах хүнгүй бна. Яг үнэндээ захын сургуульд багш байгаа боловч тэд чинь өөрсдөө бичиг үсэг тайлагдаагүй улсууд бна ш дээ.
5 | 0 Хариулах
Зочин [103.212.119.198] 2023/9/1
Энэ буруу угаасаа өндөр оноотой нь тэтгэлэгт хамрагддаг ш дээ. Цалингаа л нэмчих л дээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.164.210] 2023/9/1
Нэмнэ л гэцэн байна шд 3 ажил хийхийн нэг нь л энэ юм гэж ойлголоо махан толгойнууд ойлгохгүй бол уншиж чаддаг хүнээр нь яриул лдаа
0 | 3 Хариулах