ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Үерт автсан БЗД-ийн 21, 27, 29-р хорооны гэрийнхэнтэйгээ холбоо сураг тасарсан иргэд 101, 105 утсанд мэдэгдэнэ үү

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БЗД-ийн хэсэг хороод өчигдөр шөнө орсон борооны улмаас үерийн гамшигт өртөөд буй. 

Иймд тус дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны иргэд гэр бүлийн хүмүүсээсээ хол байгаа бол яаралтай холбогдох.

Хэрэв холбогдож чадахгүй байх, үер усны гамшгаас хойш чимээ сураггүй байгаа бол 101 болон 105 дугаарын утсанд холбогдож, мэдээллээ яаралтай ирүүлэхийг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ. 

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб ерөнхий боловсролын 127 дугаар сургууль дээр байрлан ажиллаж байна.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд "Онцгой байдал, цагдаа байгууллагын алба хаагч, төрийн байгууллагынхан зэрэгт нийт 700 орчим хүн Баянзүрх дүүргийн үерт өртсөн байршилд ажиллаж, ор сураггүй болсон, нас барсан хүн байгаа, эсэхийг тодруулах, мөн аюулгүй байдлаа хамгаалах талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байна" гэв.