Өчигдөр орой Баянзүрх дүүрэгт нүүрлэсэн үерийн гамшгийн үеэр 10 сартай хүүхэд сураггүй болсныг эрэн хайж байгааг албаныхан мэдээлж байсан билээ.
Тэгвэл хүүгийн цогцсыг олсон тухай өнгөрсөн шөнө аврагчид мэдээлжээ.
Цогцсыг үерт урссан автомашинаас нэг километр орчим зайтай газраас олж, цагдаагийн шүүх шинжилгээний албанд шилжүүлсэн байна. Осол гарах үеэр хүүхэд эцэг эхийн хамт Приус загварын автомашинд зорчиж байжээ.
Хүүгийн эцэг эхийн биеийн байдал хүнд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчлүүлж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!