Дата Анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Вулкан Аналитикс ХХК-ийн цахим зээлийн платформ болох TapPay үйлчилгээтэй хамтран ажиллахыг урьж байна. TapPay нь зээл олгохыг хүссэн банк бус санхүүгийн байгууллагууд болон зээлдэгч нарыг холбосон цахим платформ юм. Өөрөөр хэлбэл, TapPay нь банк бус санхүүгийн байгууллага биш, технологийн компани юм.
Вулкан Аналитикс ХХК нь өнгөрсөн оны 4 дүгээр сараас эхлэн Гэрэгэ Киоскуудаар дамжуулан TapPay зээлээ олгож байна. Улаанбаатар хот болон аймаг, орон нутгийн бүх киоскуудаар дамжуулан зээл олгож байгаа нь зээлийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, орон нутгийн хэрэглэгчдийн зээлийн хэрэгцээ, шаардлагыг хангаж байна. TapPay платформын кредит скорингийн систем нь зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн шалгууруудыг тооцоолж, зээлийн шийдвэрийг ердөө 1-5 минутын дотор гаргана. Энэхүү кредит скорингийн систем нь зээлийн эрсдэлийн үнэлгээг гаргаж, тухайн зээл хүсэгчийн зээлжих эрхийг тогтоож, хэдий хэмжээний зээл олгохыг хүний оролцоогүйгээр систем шийдвэрлэнэ гэсэн үг юм.
Сонирхсон ББСБ-ууд Вулкан Аналитикс ХХК-д хандсанаар TapPay цахим зээлийн платформтой хамтран ажиллах боломжтой. Ингэхдээ ББСБ-ууд нь зээлийн шалгуураа (цалингийн доод хэмжээ, НД төлсөн сар, ажил эрхлэлт, зээлийн түүх гэх мэт) өөрсдөө гаргана. Тэрхүү шалгуурт нь үндэслэж, систем дээр тохиргоо хийгдсэнээр тухайн ББСБ-ын зээлийг хэрэглэгчдэд Гэрэгэ Киоскуудаар дамжуулан гаргана.
Гэрэгэ Киоскууд нь Улаанбаатар хот болон 21 аймаг, 10-аад суманд байршдаг тул орон нутагт зээл олгох боломжтой. Энэ нь орон нутагт салбаргүй ББСБ-уудад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд давуу тал болох юм.
TapPay платформд нэгдэх нь ББСБ-уудад дараах давуу талтай. Үүнд:
Вулкан Аналитикс ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, зээлийн шаардлага, нөхцөлөө бүртгүүлээд зээлийн эх үүсвэрээ байршуулснаар TapPay платформд нэгдэж, зээлээ түргэн шуурхай гаргах боломжтой.
Томоохон групп компаниуд өөрсдийн гэсэн ББСБ-уудыг байгуулж, компанийн ажилтнууд болон хамаарал бүхий компаниуддаа хөнгөлөлттэй зээл олгож, давуу талтай хадгаламжийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл TapPay платформ нь эдгээр ББСБ-уудад зориулан өөрсдийн байнгын хэрэглэгчид болон харилцагч нартаа хөнгөлөлттэй цахим санхүүгийн үйлчилгээг үзүүлэх боломжийг ч мөн бүрэн нээж өгч байна.
Хаяг: Аюуд цамхаг, 10 давхар
Олимпын гудамж 5
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо
Монгол Улс, Улаанбаатар 14240
Утас: 8888 6226
И-мэйл: info@vulcan.mn
Сошиал хаягуудыг дагах