Вулкан Аналитикс ХХК-ийн хөгжүүлсэн TapPay зээлийн платформыг ашиглан иргэд Гэрэгэ Киоскоос 5 минутад зээл авч, богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай хангаж байна.
Тэгвэл өнгөрөгч Баасан гарагт Дүнжингарав худалдааны төв дээр Гэрэгэ Киоск компанийн харилцагч байгууллагууд (Гэрэгэ Киоск дээр үйлчилгээгээ оруулсан байгууллагууд)-ын ажилтнуудад зориулсан “Харилцагчийн зээл”-ийн бүтээгдэхүүний нээлт боллоо. Эхний удаад Гэрэгэ Киоск компанийн томоохон харилцагчдын нэг болох Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай гэрээ байгуулж, хамтын ажиллагааны түүчээ болгож 2022 оны шилдэг хэлтэс БЗД-ийн Улсын Бүртгэлийн Хэлтэстэй албан ёсоор хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Ингэснээр тус дүүргийн УБЕГ-ын ажилтнууд өөрийн ажлын байран дахь Гэрэгэ Киоскуудаас 500,000₮ хүртэлх хэрэглээний зээлийг барьцаа, нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр богино хугацаанд авдаг боллоо.
Тус арга хэмжээний нээлтэд уригдсан зочдын сэтгэгдлээс хүргэе.
БЗД дэх Улсын Бүртгэлийн Хэлтсийн дарга П.Мөнхбаатар: БЗД-ийн УБЕГ нь Гэрэгэ Киоск машин анхлан гарч байх үеэс буюу таван жилийн өмнөөс Гэрэгэ Системс компанитай хамтран ажиллаж байна. Манай бүх нэг цэгийн үйлчилгээнүүд дээр Гэрэгэ Киоскууд байршдаг. Энэ нь улсын үйлчилгээг маш их хялбаршуулж байдаг. Харин өнөөдөр хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчид Гэрэгэ Киоскоос хэрэглээний бичил зээлийг түргэн шуурхай, чирэгдэлгүй авдаг боллоо. Нийслэлээс манай БЗД-ийн 70 гаруй ажилтнууд энэхүү хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг ажлын байран дээрх киоскоос чирэгдэлгүй авах анхны ажилтнууд болж байгаад баяртай байна.
Гэрэгэ Системс ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргал: Өнөөдөр Гэрэгэ Системс компанийн хувьд түүхийн бас нэгэн шинэ хуудас эхэлж байна гэж хэлж болно. Учир нь бид хамтран ажилладаг байгууллагуудынхаа ажилтнуудад зориулсан шинэ бүтээгдэхүүнээ анхлан танилцуулж байна. Энэхүү “Харилцагчийн зээл” бүтээгдэхүүнээрээ дамжуулан төрийн байгууллагын ажилтнуудад яаралтай үед нь хэрэглээний бичил зээлийг түргэн шуурхай олгож, тэдний нийгмийн болон санхүүгийн асуудлыг шийдэхэд нь бага ч болов хувь нэмрээ оруулж байгаадаа бид баяртай байна.
Вулкан Аналитикс ХХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер О.Хосбаяр: Бид анх TapPay зээлийн платформыг нэвтрүүлэхдээ хэрэглэгчдийн цагийг хэмнэсэн, тэдэнд чирэгдэл учруулахгүй, хамгийн хялбар зээлийн шийдлийг санал болгохыг зорьсон. Тэр ч үүднээс зээлдэгчид ББСБ байгууллага дээр очиж гэрээ байгуулах, нэмэлт материал бүрдүүлэх зэрэг шаардлагагүйгээр өөрт ойр байрлах Гэрэгэ Киоскоос зээлээ шуурхай авч байгаа. Өнөөдөр төрийн байгууллагын ажилтнуудад зориулсан “Харилцагчийн зээл” үйлчилгээний нээлт БЗД-ийн УБЕГ-тай хамтарсан нээлт болж байна. Бид цаашдаа хамтран ажиллах сонирхолтой бүхий л төрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой, одоогоор гэрээний шатанд байгаа нэлээд хэдэн байгууллагууд байна.
Гэрэгэ Системс ХХК-ийн хөгжүүлсэн Гэрэгэ Киоск бүтээгдэхүүнээр жилд дунджаар 2 сая гаруй иргэд үйлчлүүлдэг бөгөөд орон даяар 250 гаруй киоск машин ажиллаж байна. Гэрэгэ Киоск нь 50 гаруй байгууллагатай хамтран ажилладаг, тэдгээрийн 70 гаруй хувь нь төрийн байгууллага байна. Тиймээс дүүргүүд, хороод, шүүх, цагдаа, татварын ерөнхий газар, нийгмийн даатгал зэрэг бүхий л хамтран ажилладаг төрийн байгууллагуудын ажилтнууддаа хэрэгцээт зээлийг нь барьцаагүйгээр шуурхай олгох хоёр дахин бага хувийн хүүтэй “Харилцагчийн зээл” бүтээгдэхүүнээ нэвтрүүлжээ. Цаашид Гэрэгэ Киосктой хамтран ажилладаг бүхий л төрийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах боломжтой.
Эхэн үедээ барьцаагүй бичил зээлийг киоскоор олгож, цаашлаад цахим зээлийн аппликейшн гаргаж, зээл олгох чиглэлд ажиллах юм байна.
Вулкан Аналитикс ХХК-ийн тухай: Вулкан Аналитикс ХХК нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн TapPay зээлийн бүтээгдэхүүнээ Гэрэгэ Киоскуудаар дамжуулан олгож байна. Киоскоор үйлчлүүлдэг иргэдийн хэрэгцээг хангахын тулд TapPay зээлийн платформыг хөгжүүлж, хэрэглээний бичил зээл авах боломжийг олгох үүднээс ББСБ-уудтай хамтран хамтран ажиллаж байна.
Тиймээс сонирхсон ББСБ-ууд Вулкан Аналитикс ХХК-д хандаж мөнгөө байршуулж, TapPay зээлийн платформыг ашиглан цахим зээл гаргаж, хамтран ажиллах боломжтой. Гэрэгэ Киоскууд 21 аймаг, 10-аад суманд байршдаг учир орон нутагт зээл олгох боломжтой. Тиймээс орон нутагт салбаргүй ч үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой ББСБ-уудад хамтран ажиллахад давуу талтай.
TapPay зээлийн бүтээгдэхүүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягуудаас аваарай.
Утас: 89989004
И-мэйл: info@vulcan.mn
"TapPay" - Дараад л болоо...
Сошиал хаягуудыг дагах