ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Отгонжаргал: Жагсаалд оролцсон дөрвөн иргэн дарагдаж, бэртсэн

Т.Саран, iKon.mn
2022 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн Ерөнхий Газраас жагсаал цуглаантай холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Тус газрын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал "Үндсэн хуульд Монгол Улсын иргэн үндсэн эрх чөлөөгөө баталгаатай эдэлж, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж заасан.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх иргэд жагсаалынхаа зорилго, агуулгыг танилцуулж, бүртгүүлсэн байхыг шаарддаг. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй энэхүү жагсаал бүртгэлгүйгээр зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулж байгаа болон нийт иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлж буй жагсаал цуглааныг далимдуулж, нийгмийн дэг журмыг бүлэглэн зөрчих, архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдлүүд гарч байна. Тухайлбал, жагсаалыг далимдуулж, нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрсдийн ажилчдаа болон иргэдийг жагсаалд оролцуулах, уриалах, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх зэрэг хандлага гарч байна.

Өнөөдөр үдээс хойш жагсаалд бага насны хүүхдийг татан оролцуулах, үймээн самуунд уриалах, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргаж байна. Жишээлбэл, гацуур мод шатаасан иргэнийг шалгахад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Дөрвөн иргэн дарагдаж хүнд, хөнгөн хэлбэрээр бэртсэн" гэдгийг Р.Отгонжаргал мэдээллээ. 

Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Хэрэгт холбогдсон хүмүүс өдөөн турхирах, төрийн тусгай хамгаалалт бүхий объект руу халдах, гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаах, бусдын зорчих эрхийг хязгаарлах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдал жагсаалыг өөр тийш нь хүндрүүлэх хандлагатай байна.

Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох болно. Бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг сануулж байна.

Төрийн байгууллагаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелээгүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.24.66] 2022/12/5
100 мянган төгрөгний жагсаал
1 | 3 Хариулах
Зочин [192.82.84.101] 2022/12/5
Jagsaal uimuulegchid l 100k awaa biz. 100k ugsun awsniig chi yaj medej bga. Unen yum bicheerei. Zaluuchuud setgeliin duudlagaar negdsen yum shu, exleed.
4 | 1 Хариулах
Hun [202.126.89.125] 2022/12/5
Tsagdaa nar shahaj, tsagdaagiin oroltsootoi l hun bertej bga shde
0 | 0 Хариулах
Урам хугарав [103.57.95.103] 2022/12/5
Би уг нь төрийн ордон луу дайрч ороод хэдэн эмэгтэй гишүүдийг бавах бодолтой байсымаа уг нь .
0 | 2 Хариулах
Арай юмаа [103.57.95.103] 2022/12/5
Миний боожгоо дээр хэдэн хүмүүс дарж унаад бэртээчлээ . Одоо боожгоо маань босохгүй байх вий гэхээс айж байна .
0 | 1 Хариулах
vok [202.126.90.15] 2022/12/5
Ажнайн Бат Эрдэнийг бариачээ?! Ил болсон дээрэмчин ш дэ!!!!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.19] 2022/12/5
МАН*ы нохойнууд биз
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.228] 2022/12/5
Сая талбайн араас тусай тасаг орж явна
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.228] 2022/12/5
Цагдаа иргэдтэйгээ хамт байгаарай. Цагдаа ч гэсэн иргэн- эдгээр залуус та нарын ч эрх ашгийн төлөө нэгдээд жагсаж байгаа шүү !
0 | 0 Хариулах
Зочин [122.201.24.66] 2022/12/5
Хүн алхаа болиоч оркуудаа
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.79] 2022/12/5
Жагсагчид ТӨРИЙН ОРДНЫ УРД ХААЛГЫГ ЭВДЛЭН ОРЛОО....
3 | 2 Хариулах
Зочин [203.91.115.48] 2022/12/5
Соц үеэсээ салаагүй бна. Ямар ч мэдээлэл цацуулахаа байлаа. Утасны, камерны сүлжээ төв хавиар унагааж байна. Танай сайт ч худлаа юм байна.
6 | 0 Хариулах
Зочин [185.220.101.10] 2022/12/5
МАН-н жүжигчид шүү дээ ямар ч бэртэл гэмтэлгүй зүгээр дээшээ хараад хэвтэцгээсэн. Ингэж мэдээ тарааж жагсаалыг харлуулах МАН-н хорон санааг мэднээ.
16 | 1 Хариулах
Зочин [185.220.101.56] 2022/12/5
Хөлбөмбөгт эсрэг талдаа улаан карт өгөх гэж ганц шүргэсэнг далимдуулж яаж муухай жүжиглэж баашилдаг билээ тэрний хажууд энэ МАН-н хулгайч нар эрх мэдлээ алдаж огцрохгүйн тулд мөнгөний боолуудаа явуулж янз бүрийн юм хийлгэнэ. Сонгууль гараар тоолдог байхад саналын хайрцаг авч зугатаан жүжиг хийлгэж байгаад автоматаар санал тоолдог луйврын машинаа хэрэглэж эхэлсэн.
8 | 0 Хариулах