Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Зэсийн баяжмал, нүүрсний экспорт жилийн төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлттэй байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр эрдэс баялгийн экспортын хэмжээг танилцуулав.

Тэрбээр сүүлийн хоёр сард эрдэс баялгийн экспорт идэвхэжсэн хэмээн онцолсон юм.

Дэд сайд О.Батнайрамдал "Төсвийн тодотголоор энэ жил 18 сая тонн нүүрс экспортолно хэмээн тусгасан. Өнөөдрийн байдлаар 13.2 сая тонн нүүрс экспортолж, гүйцэтгэл 73.4% байна. Харин зэсийн баяжмалын экспортын гүйцэтгэл 75.7% байгаа.

Голлох экспортын бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн баяжмалын гүйцэтгэл жилийн төлөвлөгөөндөө хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Харин газрын тос, цайр, төмрийн хувьд гүйцэтгэл нь төлөвлөгөөнөөс нэлээд доогуур байгаа" хэмээв. 

https://fb.watch/f2MzGB_azy/