Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭЕШ-ын оноог эхний байдлаар нэгтгэж, харьцуулсан талаар мэдээлнэ

ikon.mn
2022 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордонд 

10:00-12:00 цагт УИХ-ын Байнгын хороод хуралдана.

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Авто Тээврийн Үндэсний Төвд

10:00 цагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн яам, Тээврийн цагдаагийн алба, ДЭМБ хамтран “Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” нь сургалтыг аймаг, нийслэлийн багш нарт орох талаар мэдээлнэ.

Боловсрол Шинжлэх Ухааны Яаманд

11:00 цагт "Элсэлтийн ерөнхий шалгалт-2022"-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Үнэлгээний Төвийн удирдлагууд мэдээлэл өгнө. 

Монгол Ньюс мэдээллийн төвд

11:30 цагт цаг бусаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл "Цагдаа, прокурор, шүүхийнхэнд баярлалаа" сэдвээр мэдээлнэ.

Ардчилсан Намын төв байранд

12:30 цагт тус намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. 

Блю Скай зочид буудалд

14:00 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг (STEPECOLAB)” төслөөс “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичгийг танилцуулна. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд

14:00 цагт Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас орон нутагт ажиллаж буй залуусыг оролцуулсан “Буцах шилжилт хөдөлгөөн” хэлэлцүүлэг зохион байгуулна.