Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ууганбаяр: Хүүхдүүдтэйгээ ярилцдаг болъё. Сонссон болоод л өнгөрөхөө больё

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг Корпорэйт зочид буудлын танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр жүжигчин, гурван хүүхдийн аав Э.Ууганбаяр өөрийн үзэл бодлыг илэрхийллээ.

Тэрбээр "Эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцдаг л гэдэг. Гэхдээ нэг юм уу, хоёр удаа л ярилцсан байх. Ярилцаад, хүүхдүүддээ урам зориг өгч, найз нөхдийг нь таньж мэддэг, тэдний эцэг, эхтэй нь холбоотой байх хэрэгтэй.

Гэтэл бид сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд л ажил руугаа яардаг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөдөө анхааръя. 

Бидний үе буюу 40-өөс дээш насныхныг "бүүмерүүд" гэж байна. Асуудал байгаа нь үнэн. Бидний үед пүүзний бариа байсан, зодолддог байсан, хэн нь атаманаа үздэг байлаа. Харин биднээс доод үеийнхэнд бол байхгүй болсон байх.

Дээрэлхүүлчихвэл хэн нэгэнд хэлж байж санаа амардаг байсан. Тиймээс сургуулийн орчинд асуудлаа хуваалцдаг сэтгэл зүйч хэрэгтэй байх. Үүний зэрэгцээ эцэг, эхчүүдээ хүүхдүүдтэйгээ ярилцдаг болъё. Сонссон болоод л өнгөрөхөө больё" хэмээв.

Бичлэг:
https://fb.watch/bKqRXAM-DM/