Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвгүүд доод ангийнхнаасаа мөнгө их авдаг. Өгөхгүй бол сүрдүүлнэ, зодно. Үүнд нааштай шийдэл байхгүй мэт санагддаг"

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Сургалтын байгууллагын орчин дахь дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зогсоох арга зам, шийдэл” хэлэлцүүлэг эхлэх гэж байна.

Хэлэлцүүлгээр сурагчид, оюутнууд, эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууд, боловсролын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, УИХ, Засгийн газрын гишүүд хамтдаа зөвлөлдөнө.

Уг хэлэлцүүлэг нь нийгэмд ихээхэн хор уршиг учруулж буй бодит асуудлыг олон талаас нь өргөн хүрээнд ярилцаж байгаагаараа хамгийн онцлог юм.

Хэлэлцүүлэгт оролцож буй Сурагчдын төлөөлөл "Бүүмер буюу 40-өөс дээш насны эцэг эхчүүд хүүхдүүдээ асуудалд өртөхөд нэг их тоодоггүй. Хүүхдүүд өөрсдийгөө ямар эрхтэй, ямар үүрэгтэйг ч ойлгохгүй байна. Хөвгүүд доод ангийнхнаасаа мөнгө босгох буюу санхүүгээр дарамтлах, өгөхгүй бол сүрдүүлэх, зодох зэрэг асуудал гаргаж байгаа. Үүнд нааштай шийдэл байдаггүй мэт санагддаг" гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл "Хүүхдүүдийг харагдах байдлаар нь ялгаварлах нь их ноцтой зүйл. Тэднийг бүх хүн ялгаатай гэдгийг ойлгуулж, хэлж тайлбарлах ёстой. Бас хэвшмэл ойлголтыг үүсгэж болохгүй" гэв.

Сэтгэл зүйч Б.Номин "Дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдэд хүн бүр тусалж болно. Мөн олон улсад хүүхдүүд өөрсдөө нэг нэгэндээ тусалдаг жишиг бий. Дээрэлхэлтийг яаж таних, өртсөн бол яах ёстой, хаана, хэнд хандах ёстойг зөвлөдөг. Бид ийм хэлбэр рүү орох нь зохимжтой" хэмээв.

Шууд үзэх:
https://fb.watch/bKnxUd0Az_/