Оросын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим бараа бүтээгдэхүүний импорт-экспортыг 2022 оны турш хориглох захирамжийг тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гаргасан байна.
“ОХУ-ын засгийн газрын гаргасан жагсаалтын дагуу зарим бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн хангамжийг тогтвортой байлгах зорилгоор 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл эдийн засгийн тусгай арга хэмжээ авах” тухай уг захирамжид өгүүлжээ.
Засгийн газар хоёр долоо хоногийн дотор энэхүү арга хэмжээнд хамрагдах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг танилцуулахаар болсон байна.
Импорт-экспортын хориг ОХУ-ын иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авсан бараа бүтээгдэхүүн, түүхий эдэд хамаарахгүй ажээ.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!