Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Бээжин рүү улс орнуудын төрийн өндөр албан тушаалтан, тамирчдыг тээвэрлэх олимпын захиалгат нислэг үйлдэгдэнэ"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар БНХАУ-д Ковид-19 вирусийн халдвар авсан 7,028 иргэн байгаагаас шинж тэмдэггүй 767 тохиолдол байна.

Бээжин хотын Хай Диэн дүүрэгт Омикрон хувилбар илэрсэн ба одоогоор гурван тохиолдол бүртгэгджээ. Хай Диэн дүүрэгт нийт 1,176 PCR шинжилгээний төв ажиллаж дүүргийн бүх иргэнээс шинжилгээ авч байна.

Бээжин хотод олон улсын зорчигч нислэг үйлдэгдэхгүй байна. Олимпын захиалгат /улс орнуудын төрийн өндөр албан тушаалтан, тамирчдыг тээвэрлэх/нислэг үйлдэгдэх ба бүрэн тусгаарлалтын орчинд тусгай бэлтгэгдсэн ажиллах хүч ажиллана.

Олон улсын ачаа тээврийн болон орон нутгийн нислэг хэвийн үйлдэгдэж байгаа бөгөөд нислэгийн өмнө Ковид-19 вирусийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай" гэсэн мэдээллийг МИАТ ТӨХК-ийн Бээжин хот дахь Төлөөлөгчийн газраас ирүүлжээ.