Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 10:00-18:00 цаг хүртэл ажиллана

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 158 цэгт 158 багийн 737 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 36,
  • II тунд 54,
  • III тунд 1,303,
  • IV тунд 1,778 хүн хийлгэсэн буюу нийт 3,171 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.5 хувь байна. Мөн зорилтот бүлгийн буюу 3,024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,445 (77 хувь), 16-17 насны 26,989 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7