Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр 18:00 цаг хүртэл ажиллана 

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр 158 суурин цэгт 159 багийн 740 эмч, ажилтан ажиллаж, 4,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Иймд иргэн Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах юм. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 78, II тунд 114, III тунд 1,945, IV тунд 336 нийт 2,473 иргэнийг дархлаажуулжээ. 

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.