Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаярыг харгис хэрцгийгээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Д.Түвшинбаярт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2.1 зүйл ангид зааснаар буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр шилжүүлсэн байна.

Өнгөрсөн Баасан гарагт уг дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн ч хэргийн материал дутуу байсан учир буцаагаад байсан юм.

Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл: Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт /онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ заасны дагуу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

Сануулахад, Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байв.

Улмаар шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.