Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаажээ  

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бусдын бие, эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт буцаажээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин хянаж, яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн Баасан гарагт тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Гэвч хэргийн материал дутуу байсан учир буцаагдсан байна.

Хэргийг сануулахад, Н.Түвшинбаяр нь Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татан, цагдан хорьж байв.

Улмаар шүүхээс прокурорын санал, яллагдагчийн болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг давхар харгалзан, мөн хэргийн нөхцөл байдалтай уялдуулан Н.Түвшинбаярт авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлөн суллаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.