Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

2019 оноос эхлэн АНУ-аас иргэдийн интернэт банканд халдаж хохирол учруулсан этгээдийг Монголд авчирч, цагдан хорьжээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ

Иргэдийн интернэт банканд удаа дараа халдаж их хэмжээний хохирол учруулсан этгээдийг олж, цагдаа хорьжээ.

Тодруулбал, Америкийн нэгдсэн улсаас /АНУ/ Монголд оршин суудаг болон гадаад улсад амьдардаг монгол иргэдийн интернэт банканд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан Монгол Улсын иргэн, 20 настай О гэгч этгээдийг ЭЦА-аас Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хууль сахиулах байгууллагаас хүлээн авч цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернэт банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байв.

Тухайн этгээд нь гадаад улсад амьдардаг байсан тул Эрүүгийн цагдаагийн албанаас олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсны үр дүнд ийнхүү өнөөдөр уг этгээдийг АНУ-аас Монголд албадан авч иржээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар, уг этгээд нь 100 орчим үйлдлээр иргэдэд нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй бөгөөд АНУ шүүхээс түүнийг олон нийтэд аюултай хакер гэж тооцсон байна.