Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс -

Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн тодотголоо.

Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын  янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13,500 айлын янданг хөөлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38,633 тонн түлш нөөцлөөд байгаа. Борлуулалтын цэгийн хүртээмж сайжирч, иргэдийн бухимдал намжсан байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бага байна.

Зүүн бүсийн үйлдвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийг өнтэй давах боломж бүрдэнэ” хэмээв.

Тиймээс Хотын дарга зүүн бүсийн үйлдвэрийн саатлыг даруй шийдэж, шахмал түлшний нөөцөө нэмэгдүүлэх хэрэгтэйг холбогдох алба, үйлдвэр, аж ахуйн нэгжид санууллаа.