Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын зарим нутгаар цас орж, шуурна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, салхитай байхыг анхааруулж байна.

Арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, арванхоёрдугаар сарын 1-2-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30, арванхоёрдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд нутгийн зүүн хагаст түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.